Малын гаралтай органик протейн үйлдвэрийн төслийг Кредос ХХК хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2 удаагийн зээл авалтаар 25 орчим тэрбум төгрөг авсан.
НийгэмМалын гаралтай органик протейн үйлдвэрийн төслийг Кредос ХХК хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2 удаагийн зээл авалтаар 25 орчим тэрбум төгрөг авсан.
Үүнээсээ 6 орчим тэрбумыг нь үйлдвэртээ зарцуулсан харин илүүг нь үнэт эдлэлийн дэлгүүртээ зарцуулсныг Хөгжлийн банкнаас мэдээлсэн.
Өнөөдөр төсөл нь бүтэлгүйтэж зээл төлөх хугацаанаасаа 364 хоног хэтрээд байна.
Барьцаа хөрөнгийг нь хураахаар асуудлыг судалтал барьцаа хангалтгүй бөгөөд ирээдүйд олох орлого хэмээн 9,9 тэрбум төгрөг барьцаалжээ.
Хөгжлийн банк мөнгөө олж авах гээд ийнхүү хад мөргөж байна.
Тэгвэл түүний үнэт эдлэлийн дэлгүүрийн алмаз оролцуулсан ээмэг, бөгж нь хамгийн багадаа л 35 сая төгрөгийн ханштай борлуулагдаж байгаа юм.
Нэг нүүрээрээ зээл аваад дампуурсан үйлдвэрлэгч, нөгөө нүүрэндээ алмаз зарсан амжилттай бизнес эрхлэгч.
Үнэт эдлэлийн дэлгүүрээс нь мөнгөө олж ав гэмээр байнөө, заримдаа хүмүүсийн өмнөөс ичих.
Ичээд алга болох болов уу гэхээр энд тэндэхийн тв, сайтад мөнгө төлөөд матрын нулимс унагах.