НЗД-ын зөвлөлийн хурал... “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-03-11 00:06:16

НЗД-ын зөвлөлийн хурал...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа. 

Эхний ээлжид 30-аас доошгүй ойн мэргэжлийн байгууллагад 300 га талбайг эзэмшүүлнэ. Ингэснээр 2026 оноос хойш жилд 15 сая ширхэг суулгац нийлүүлэх боломжтой. 

1. Нийслэлийн 9 дүүрэгт 65 сая мод

2. Ойжуулалт нөхөн сэргээлт, хамгаалалтын ойн зурвас байгуулж 19,1 сая мод

3. Бусад эх үүсвэрээс 34,9 сая мод тарьж, ургуулахаар тооцоолжээ. 

Нийслэл хот 2030 он хүртэл нийтдээ 120 сая ширхэг мод тарьж, ургуулах үүрэг хүлээсэн. Энэ ажлыг хийхэд Улаанбаатар хотын ААН, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мод тарих "хөшүүрэг" хэрэгтэй. Энэ мэт зохицуулалтууд цаашид илүү тодорхой болно.

Мөн ирэх өвлөөс эхлэн Налайх дүүрэгт түүхий нүүрс түлэхийг хориглоно. Ингэхийн тулд Тавантолгой түлш компани түлшний нөөцөө сайтар бүрдүүлэх учиртай. Ажил хариуцсан албан тушаалтнууд үүнд онцгой анхаарч ажиллахыг ёстой юм.

Нийслэлийн хэмжээнд 2021 онд 16.534 гэмт хэрэг, 597.298 зөрчил бүртгэгдсэнээс 5002 гэмт хэрэг, 43.852 зөрчил согтуугаар үйлдэгдсэн байна. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 6274 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх 2020 оноос гурав дахин өссөн үзүүлэлт юм. 2021 онд согтууруулах ундаа хэрэглэж, гэмт хэрэг, зөрчилд холбогдон 52 мянга гаруй иргэн эрүүлжүүлэгдэж, 793 иргэн саатуулагджээ. Хоногт дунджаар эрүүлжүүлэх байранд 200-240 иргэн, саатуулах байранд 15-25 иргэн хүлээж авч байгаа нь эрүүлжүүлэх байрны багтаамж 1-2 дахин илүү хүнийг хүлээн авч, стандартын шаардлагыг хэтрүүлэн ажиллаж байгаа үзүүлэлт юм. 

Нийслэлийн удирдлагууд иргэдтэй тогтмол уулздаг байх зохицуулалт хийх үүрэг өглөө.

Холбоотой мэдээ