Сургуулийн өмнөх боловсролыг гэр цэцэрлэгээр олгож байна
НийгэмНийслэл хотод амьдрахын давуу тал, үр өгөөжөөс шалтгаалан Улаанбаатар хот нь Монголчуудын хувьд амьдрах таатай суурин газар болохын хэрээр хотын хөл хөдөлгөөн ихсэж, хүн амын нягтшил нэмэгдэж, төрийн үйлчилгээгэ хүргэхэд бэрхшээлтэй болж байгаа нь хотын удирдлагуудад хүндрэл учруулсаар байна.
Энэхүү хүн амын төрөлт ихэссэн, хэт төвлөрлөөс үүдэж, цэцэрлэг, сургуулиуд өөрийн чадамжаас хэд дахин давсан их ачаалалтай ажиллаж байгаа нь боловсролын системийг ганхах байдалд хүргэж байна.
Энэ асуудал нь зарим эцэг эхчүүдэд хүүхдээ харж ажлаасаа гарахад хүрэх, зарим тохиолдолд хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээх шаардлагатай болсон гэр бүлүүдэд хүндээр тусч, хүүхдүүд бэртэж гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлсэн.
Зарим цэцэрлэгийн удирдлагууд бага насны хүүхдүүдийг монгол гэрт хүлээж авахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 12 дугаар цэцэрлэг Монгол гэрт хүүхдүүдийг хүлээн авч, хүртээмжийг асуудлыг өөрсдийн түвшинд шийдвэрлэжээ.
2016-2022 он хүртэл манай хорооны хүн амын нягтшил маш их нэмэгдсэн.
Манай хороонд 2-5 насны сургуулийн өмнөх насны боловсролд хамрагдах насны бүртгэлтэй 1820 гаруй хүүхэд байдаг.
Үүнээс бид хичээлийн 1,2 дугаар байрандаа 570 хүүхэд, Монгол гэрт 30 хүүхдийг авч, нийт 600 хүүхдийг цэцэрлэгтээ хамруулж байна.
Үүний цаана 1220 гаруй хүүхэд үлдэж байгаа.
Үүнээс хувийн цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд байгаа ч гэсэн сургуулийн өмнөх боловсролд хангалттай хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд маш олон байгаа.
Ер нь хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах шаардлагатай байдаг.
Тэгснээрээ хүүхдийн насан туршид өөрт нь үлдэх зөв дадал хэвшлийг цэцэрлэгээр дамжуулж төлөвшүүлдэг учраас сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр төрөөс анхаараасай гэж хүсдэг.
Миний хувьд гэр цэцэрлэгийн аль ч цаг үед байлгах хэрэгтэй гэж үздэг.
Яагаад гэвэл бид хийсвэр зураг, киноноос Монгол гэр, Монгол ахуйтай танилцуулахын оронд өөрсдийг нь тэр орчинд нь байлгаж үзүүлэх, бодитоор танилцуулбал илүү их зүйлийг таньж мэдэж, сурч чадна гэж боддог.
Эцэг эхчүүд гэр цэцэрлэгт маш тааламжтай байгаа.
Гэрээ шалны халаалтаар халаадаг.
Хүүхдүүдийг өдөр унтахад нь шалны халаалтаа унтраадаг.
Монгол гэрийн агаарын сэлгэлт маш сайн байдаг.
Байранд амьдардаг хүүхдүүд Монгол гэрийг огт мэдэхгүй болохоор маш их сонирхож байгаа.
Энэ юу вэ?
Гэж гэрийн эд ангиудыг их асууж сонирхож байгаа.
Хичээл эхлээд 3 хонож байгаа гэхэд Монгол гэрийн талаархүүхдүүд нэлээд мэдэгдэхүүнтэй болсон.
Цэцэрлэгтээ ч гэсэн их дуртай ирж байгаа.
Манай хорооны эцэг эхчүүд хоорондоо ярилцаад, 12 дугаар цэцэрлэгийн удирдлагуудад хүсэлт гаргасан.
Улсаас заасан цэцэрлэгт авах хүүхдийн тоо гүйцчихсэн учраас бид гэр цэцэрлэгт ч гэсэн хүүхдээ хамруулмаар байна гэж.
Бидний хүсэлтийг хүлээж аваад “гэр цэцэрлэг байгуулж болж байна.
Та хүүхдээ хамруулах уу?”
Гэсэн хариу өгсөн.
Бид өөрсдөө хүсэлтээ тавьсан болохоор хүүхдээ гэр цэцэрлэгт өгч байгаа.
Миний хувьд гэр цэцэрлэгт хүүхдээ сургаж байгаагаа боломжийн гэж үзэж байгаа.
Хүүхдийн орчин солигдож байна.
Хүүхэд цэцэрлэгийн боловсрол заавал авах ёстой учраас гэр цэцэрлэгт ч бай, байшинд ч бай хамаагүй сургалтыг хаана явуулж болж байна тэр орчинд нь хүүхэддээ боловсрол олгох л ёстой.
Хүмүүс янз бүрээр ярьж л байдаг.
Орчин үед гэр цэцэрлэгт хүүхэд авч байна гэж зарим хүмүүс шүүмжилдэг.
Монголчууд эртнээс цэцэрлэгийг анх эхлүүлэхдээ монгол гэрт л эхлүүлж байсан шүү дээ.
Тийм болохоор надад гэр цэцэрлэг байж болох шийдэл санагддаг.