ОЮУТОЛГОЙН ОРДЫН ГЭРЭЭГ ХИЙХДЭЭ АВИЛГАЛ АВСАН ХҮМҮҮСИЙГ ТОГТООЖ ГЭР БҮЛИЙНХ НЬ ХӨРӨНГИЙГ ХУРААХ САНААЧЛАГА ГАРГАВ
Улс ТөрОЮУТОЛГОЙН ОРДЫН ГЭРЭЭГ ХИЙХДЭЭ АВИЛГАЛ АВСАН ХҮМҮҮСИЙГ ТОГТООЖ ГЭР БҮЛИЙНХ НЬ ХӨРӨНГИЙГ #ХУРААХ САНААЧЛАГА ГАРГАВ
“Оюутолгойн гэрээ” луйвар байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой болсоор байна. Рио тинтотой “Дубайн гэрээ” хийсэн ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хүртэл арчаагаа алдан оргон зугтаж, гадаад улсын иргэний харьяалал хүссэн гэх мэдээллийг АН-ын нөхөр нь өгөв. Энэ үед УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан- “ОТ-н хууль бус гэрээ хийсэн хүмүүст хариуцлага тооцож, гэр бүлийн хөрөнгийг нь хураах хүртэл арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна. Учир нь авлигачид хөрөнгөө өөрийн нэр дээр бус, харин гэр бүл хамаатныхаа нэр дээр хадгалуулдаг тул авлигын эсрэг тэмцлийг өргөн хүрээнд хийх нь үр дүнтэй. Үүний тулд #УИХ хууль эрхзүйн зохицуулалт хийх шаардлагатай байна” гэж санаачлага тавьлаа!
УИХ-аас хууль батлахыг шаардъя!Гишүүний гаргасан энэхүү санаачлагыг дэмжих үү?