Зеленский: Бизнесийн бүх хяналт шалгалтыг цуцалж, татварыг бууруулна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-16 09:05:17

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украинд бизнес эрхлэгчдэд тавигддаг бүхий л хяналт шалгалтыг цуцалж байгаа талаар мэдэгджээ. 

 "Бүгд хэвийн ажиллаж, байлдааны ажиллагаа явагдаагүй хотууд сэргэж, амьдрал үргэлжилж байхын тулд бизнестэй холбоотой бүхий л хяналт шалгалтыг цуцалж байна. Ганц л тохиролцоо бий, та нар Украины хууль тогтоомжийн хүрээнд бизнесийнхээ хэвийн үйл ажиллагааг хангаарай" хэмээн Зеленский мэдэгджээ.

Украины Ерөнхийлөгчийн онцолсноор нэмүү өртгийн татвар, орлогын албан татварын оронд гүйлгээний хоёр хувийн татвар, нэгдсэн татварын сайн дурын төлөлтийг нэвтрүүлэх гэнэ.


Холбоотой мэдээ