ЧӨТГӨРИЙН ХҮҮГИЙН ТАМГА “МУУ ЁС 666” БУЮУ Х.БАТ-ЭРДЭНИЙН УНАЛТ…

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-03-18 00:59:37

ЗХУ, Герман улсын гадаад хэргийн сайдуудын уулзалт болоод тэдний зуучилсны үр дүнд Сталин, Гитлер хоёр харилцан үл довтлох энх тайвны гэрээг 1939 оны 8 дугаар сарын 26-нд байгуулж түүнд үнэнч байхаа илэрхийлсэн билээ. 

Гэтэл энэ гэрээ “666” хоног дээрээ буюу 1941 оны 6-р сарын 22-ны өглөөний 6-цагт зөрчигдөн Зөвлөлт орныг донсолгосон аугаа эх орны дайн эхэлсэн юм.

Эрт үеэс “Чөтгөрийн хүү 666” ойлголт байсан дайн, байлдаан, байгалийн гамшигт үзэгдлийг энэхүү тоотой холбон тайлбарлаж дургуйцлаа илэрхийлдэг.

Тэр ч бүү хэл Бельги улсад албан ёсоор “666” гэсэн тоог автомашинд тавьдаггүй.

Ийм тоотой машин осол аваарт өртдөг, эзэн нь нас бардаг гэсэн айдас бий. 

Английн нэгэн язгууртан баян гэр бүл асрах газраас Чарли хүүг үрчилж аваад бүгд нас барсан бөгөөд асрагчийн ярьснаар тэр “Хүүгийн шилэн хүзүү дээр “666” гэсэн тэмдэглэгээ байсан гэдэг.

Чарли хүү том болоод гэрийн үйлчлэгч зэрэг ойр тойрны хүмүүсээ хөнөөгөөд ор сураггүй болсон ч хэзээ хойно язгууртан дүрээр дахин гарч ирсэн гэх яриа бий.

Тэр түүхээс үндэслэн Америкын зохиолч Д.Зельцерийн “Муу ёр 666” хэмээх айдас хүргэм, үстэй толгой арзайлгасан ном, кино гаргасан билээ.

Соц нийгмийн үед Монгол Улсад нимгэн хавтастай “Муу ёр 666” ном орчуулагдсан ч чөтгөр шулмаас үл айгч социалист иргэд уншаад шатаачихсан гэдэг.

Чарли хүүтэй төстэй хөвгүүд, алуурчид Орос, Герман төрсөн гэгдэх боловч тэд нарт ийм онцгой тэмдэг байсан эсэх нь эргэлзээтэй юм.

Монголчуудын хувьд өдөр сударт ач холбогдол өгдөг “Сарын сайныг саатан хүлээдэг” ард түмэн билээ.

Дэлхийн олон оронд манайхтай адилхан тоонд ач холбогдол өгөн “Чёрт тринадцать” гэж 13-ын тоог цээрлэн үзвэрийн сандал, зочид буудлын хаалганы дугаарт 13-ын тоог алгасдаг юм.

Үүнийг мухар сүсэг, сэтгэл санаатай холбон тайлбарлаж болох биз ээ.

Зурхайч, түүхийн ухааны доктор Мөнх-Очир “Дэлхий ертөнцийн эерэг сөрөг үйлдлийг зөн билгээр мэдэрч түүнийгээ эрхэмлэн дээдэлж, цээрлэн зайлсхийдэг ард түмний үр сад та бүхэн 666 тооноос хол яв” хэмээн бичсэн байдаг.

Гэтэл 666 шүтдэг, машиндаа зүүдэг, морио тамгалдаг хүн бол “Алтай констракнш” компанийн Ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ юм. 

Ямар утгаар ийм тоог шүтдэг болохыг мэдэхгүй юм. 

Ямартай ч өөрийн амжилтаа “Чөтгөрийн хүү” гэж бодоогүй байлтай. 

Тэрээр Интерполоор хүртэл эрэн сурвалжлагдаж Цагдан хорих төвийн байнгийн үйлчлүүлэгч болсон билээ.

Ийм байдалд хүрээд буйг нь шүтдэг “666” гэсэн тоотой нь холбон тайлбарлах лам хуварга байдаг аж.

“666” гэдэг тоо чөтгөрийн дэмжлэг авч болох ч уналт сүйрэлд хүргэдэг гэх хүн ч бий.

Ерөнхийдөө “Шүгдэн” сахиустай холбон тайлбарлах гээд байдаг юм.

Х.Бат-Эрдэнийн хувьд асар шашинлаг, хятад, түвд, монгол гээд олон лам багштай, хүчтэй сахиус бурхантай нэгэн. 

Тэрээр ачигч, жолоочоос эхлэн гайхамшигтай амжилтад Т.Бадамжунай, Цэлмэг, М.Энхболд гэх мэт эрхмүүдийн дэмжлэгтэйгээр хүрсэн нэгэн билээ. 

Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийн хэрэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нартай холбогдон явсан алдартай нэгэн билээ. 

Олон гэмт хэрэг, мөрийтэй тоглоом, осол аваарт холбогддог ч цэвэрхэн гардаг Х.Бат-Эрдэнийн ажил үйлс уруудаж шоронгийн хаалга цэлийтэл нээгдчихээд байна.

Өдгөө Х.Бат-Эрдэнэ хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компанид Монголыг хуурай сүүгээр бүрэн хангаж, гадаадын улсуудад бүтээгдэхүүнээ худалдана хэмээн төсөл бичиж, Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авчээ. 

Энэ зээлээ зориулалтын бус зүйлд зарцуулсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай нийлэн тусгай зөвшөөрөл наймаалцсан гэх асуудалд холбогдсон төдийгүй Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярыг чирээд байгаа юм. 

“Сахал” Эрдэнэбилэгийн эгчийн хүүхэдтэй суусан Х.Бат-Эрдэнэ хувь заяанд “Муу ёр 666” хэмээх тоо нөлөөлсөн гэх үндэсгүй ч аливаа зүйлийн буруутныг өөрөөсөө биш бусад хүчин зүйлсээс хайдаг нь Монгол зан болой.



Холбоотой мэдээ