Байденыг дайны гэмт хэрэгтэн гэдгийг хэлж 1999 онд Югославыг бөмбөгдөхийг уриалж байсныг нь эргэн сануулав

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-03-19 00:32:28


“Роскосмос”-ын гүйцэтгэх захирал Дмитрий Рогозин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын удирдагч Владимир Путиныг буруутгасаныг буруушааж түүнийг дайны гэмт хэрэгтэн хэн болохыг сануулах хэрэгтэй” гэж Telegram дээр бичжээ.

Роскомос мөн видео нийтэлж, үүнтэй холбоотой тайлбар хийж, “энэ бичлэгт … Байден тэр л тайван амгалан хот болох Белградыг бөмбөгдөж, Дунай мөрний бүх гүүрийг устгахаар Америкийн нисгэгчдийг илгээх санал тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэжээ.

Гуравдугаар сарын 16-нд Жо Байден сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Владимир Путиныг “дайны гэмт хэрэгтэн” гэж нэрлэж болох уу гэсэн асуултад хариулжээ.

Америкийн удирдагч эхэндээ “үгүй” гэж хариулсан ч дараа нь сэтгүүлчдэд буцаж ирээд “Би түүнийг дайны гэмт хэрэгтэн гэдэгт итгэж байна” гэжээ. Байданы энэ хариулт маргааны сэдэв болоод байгаа.

 

Эх сурвалж: russian.rt.com

Холбоотой мэдээ