АНУ-ын анхааруулгыг үл харгалзан Хятад улс ОХУ-тай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-19 23:48:51


Хэдийгээр АНУ-ын зүгээс ОХУ-ыг дэмжихгүй байхыг Хятадын засгийн газарт удаа дараа анхааруулсаар байгаа ч тус улс ОХУ-тай эдийн засаг, гадаад худалдааны хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ дахин мэдэгдэв.

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гаофэн өнөөдөр буюу 17-ны өдөр долоо хоног тутам зохион байгуулагддаг хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Хятад улс харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын дагуу Орос, Украинтай эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх болно гэдгээ цохон тэмдэглэжээ. 
Үүний өмнөхөн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан ээлжит хэвлэлийн бага хурал дээр мөн Хятадын хууль ёсны эрх ашгийг ямар нэгэн хэлбэрээр хөндөхгүй байхыг АНУ-д уриалж байсан билээ.

Хэвлэлийн төлөөлөгч Жао эцэст нь хэрвээ АНУ-ын талаас үргэлжлүүлэн иймэрхүү үйлдэл гаргах аваас Хятад улс хатуухан хариу барих нь гарцаагүй хэмээн онцолж байсан юм.

Холбоотой мэдээ