Эрүүл мэндийн салбарын шинэ үйлчилгээ
НийгэмҮндэсний хэмжээнд явуулсан судалгаагаар иргэд тулгамдсан, нэн тэргүүнд анхаарах шаардлагатай асуудлын нэгээр эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын хүртээмж, үйлчилгээний чанарын асуудлыг нэрлэжээ.
Үнэндээ манай улсад эрүүл мэндийн оношилгоо, үйлчилгээний хүртээмж, ажиллах хүчний хомсдол иргэдийг бухимдуулж байгаа нь гарцаагүй үнэн.
Тиймдээ ч эрүүл мэндийн шалтгаанаар гадны орныг зорих урсгал жилээс жилд нэмэгдсээр байна.
Тоон мэдээллээс харахад Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 онд гаргасан судалгаагаар Монгол Улс зөвхөн Солонгос улсад эмчлүүлэхэд жилд 66 сая гаруй ам.доллар зарцуулжээ.
Гэхдээ энэ дүн нь зөвхөн бүртгэгдсэн тоо бөгөөд бодит байдал дээр хэд дахин нэмэгдэх хэмжээний мөнгөн дүн гарах дүр зураг ажиглагдаж байна.
Монгол Улсад шинээр байгуулж буй томоохон хэмжээний хувийн эмнэлэг болох Дөрөвдүгээр эмнэлгийн гүйцэтгэх захирал Б.Золжаргал “Манай улсын эрүүл мэндийн салбарт чанартай тусламж үйлчилгээ маш их дутагдалтай байна.
Монголчуудын ихэнх нь гадаадад эмчлүүлэхийг илүүд үзэж болсон.
Тиймээс нэгдсэн эмнэлэг байгуулах шаардлага үүссэн нь “Дөрөвдүгээр төв эмнэлэг”-ийг байгуулахад хүргэсэн” гэлээ. Тус эмнэлгийг 12, 16 давхар А, В корпус бүхий барилгатайгаар төлөвлөжээ.
Нэгдсэн эмнэлгийн зориулалттай, эрүүл мэндийн бүхий л тусламж үйлчилгээг үзүүлэх уг эмнэлэг бүрэн ашиглалтад орсноор Монголын хамгийн том хувийн хэвшлийн эмнэлэг болох юм.
Монгол улсын эрүүл мэндийн салбарт чанартай тусламж үйлчилгээ маш хомс байгаад байна.
Илүү чанартай сайн эмчилгээ хийлгэхийн тулд зарим хүмүүс гаднын орнуудыг зорьж, эмчлүүлж байна.
Энэ нь ард иргэдэд ихээхэн хүндрэл бэрхшээлүүдийг их учруулж байна.
2019 оны Нийслэлийн эрүүл мэндийн газрын хийсэн судалгаагаар зөвхөн Солонгос улс руу гэхэд манай улсаас нэг жилийн хугацаанд 66 сая долларын эмчилгээ үйлчилгээ авахаар явсан гэсэн судалгаа гарсан.
Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо баримт, бүртгэгдээгүй хэчнээн их хэмжээний мөнгө гадагшаа гарч байгааг хэлж мэдэх боломжгүй.
Өнөөдөр үүнийг нэгтгээд хэлэхэд маш том тоо гарах байх.
Тийм учраас бид нэгэнт баригдаад дуусаж байгаа 2 дахь корпус нь 70 хувийнгүйцэтгэлтэй эмнэлгийн барилгаа бид нэгдсэн эмнэлгийн зориулалтаар байгуулах нь зөв гэж шийдсэн.
Ингээд манай компани 4 дүгээр хувийн эмнэлэг болгож нээгээд сар гаруй хугацаа өнгөрч байна.
Мэс заслын хаб гэдэг бол ерөнхийдөө хагалгаа хийх зориулалттай бүхнийг бий болгоно гэсэн үг.
Хагалгааны өрөө бол тэр чигтээ сөрөг даралттай байгууламж байдаг.
Ганц өрөө биш, ганц коридор биш давхар тэр чигтээ бүхэлдээ багтана гэсэн үг.
Тэгэхээр бид энэ байгууламжийг хийх захиалгаа өгчихсөн байгаа.
Зориулалтын бэлтгэгдсэн газраа хийгдэж байгаа.
Энд ямар ямар хагалгаа хийх вэ гэхээр эрхтэн солих, элэг, бөөр, зүрх солих, ясны чөмөг солих, бүр цаашлаад хиймэл үе солих хагалгаа хийгдэнэ.
Энэ зөвхөн ганц өрөө биш давхар бүхэлдээ сөрөг даралттай болохоор үүнийгээ дагаад эрчимт эмчилгээний хэсэг байгуулагдана гэсэн үг.
Тэгэхээр энэ хоёр маань хавсарч явж байж бидний хэлээд байгаа мэс заслын хаб байгуулагдана гэсэн үг.
Тэгэхээр энд мэдээж боловсон хүчин дутагдалтай учраас манайхаас бусад аль нэг эмнэлэг дээр энэ хагалгаа хийлэг эмч нар манай хаб дээр ирж хагалгаа хийх боломжтой болно.
Бид үргэлжлүүлээд робот хагалгааг нэвтрүүлэхээр зорьж байгаа.
Заавал гаднын улсууд руу яваад байх шаардлагагүй болно.
Тэгэхээр Япон, АНУ ч юм уу Италиас эмч нар өөрийн байгаа газраасаа робот хагалгааг хийж боломжтой болно.
4 дүгээр эмнэлэг нь зориулалтын барилга, байгууламж, олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг иргэддээ хүргэх зорилготой.
Мөн эцсийн зорилго нь хүртээмжтэй тусламж үйлчилгээг хүргэх.
Монголчууд сүүлийн 10 аад жил хувийн эмнэлгийн үйлчилгээг илүү сайн, илүү хүнд сурталгүй, илүү хурдан шуурхай, чанартай эм тариагаар үйлчилдэг гэдэг жишгийг бүгд ойлгодог болсон.
Гэвч хувийн хэвшил гэдэг утгаар нь зарим хэсэг нь өвчнөөр бизнес хийгээд байгаа гэсэн буруу ойлголт бас байдаг.
Гэхдээ энэ эмнэлгийн төслийг хийх нөхцөл бүрдсэн зүйл нь Монгол улсад 2021 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлээд байгаа эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн журмаар хувийн болон улсын бүх эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үйлчилгээ үзүүлэх болсонд байгаа юм.
Тэгэхээр бид цаашдаа эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх ч боломжтой мөн төлбөртэй үйлчилгээг ч явуулах боломжтой нэгдсэн эмнэлгийн төсөл юм.