Перу улсын улс төрийн хямрал

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-03-20 07:39:28

Перу улсын конгресс олон сар үргэлжилсэн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хоёр хуваагдсан хэвээр байна. Улс төрийн шинжээчид одоогийн ерөнхийлөгчийг буруутай үйл ажиллагаа явуулсан дуулиан шуугиан, авлигатай холбоотой хэрэгт автсан хэмээн буруутгаж, түүний хангалтгүй байдлаас болж тус улс олон сар тогтворгүй байна гэж дүгнэсэн.Олон ард иргэд түүнийг шинэхэн, ийм албан тушаал хаших туршлагагүй гэж тодорхойлсон. Улс төр судлаач Алехандро Бойко сонгуулийн санал хураалт 20 нэр дэвшигч дэвшсэн ч нэг нь ч ард түмнийхээ саналыг авч чадаагүй. Энэ нь ард түмэн эрх баригчид болон улстөрчдөд итгэл хүлээлгэж чадахгүй болсон холбоотой. Коммунист намын үзэлтэй, бизнесмэнүүдийн итгэлийг хүлээсэн нэр дэвшигч, ар гэрийнхэн нь дарангуйлагч, авлигын хэргээр нэрд гарсан зэрэг нэр дэвшигч байгаа учраас ард түмэн хоёр хуваагдаж, шийдвэр гаргаж чадахгүй байна. Перугийн иргэд коммунистууд бүлэглэлүүд удирдаж, улс орныг сүйрүүлж байна гэж мэдэгдэв. Харин зарим нь болж буй үйл явдлыг одоогийн Ерөнхийлөгчийг огцруулах гэсэн гүтгэлгийн кампанит ажил гэж үзэж байна.

• Алехандро Бойко-улс төр судлаач:

Энэ бол маш урт, туйлширсан кампанит ажил байсан. Эхний шатанд 20 шахам нэр дэвшигч оролцсон ч хэн нь ч ард иргэдийн саналыг авч чадаагүй. Перу улсын хүн амын дийлэнх нь улстөрчдөд үл итгэдэг. Тиймээс санал хураалтад хэн ч гарч чадаагүй.  Педро Кастиллс улсын өмнөд болон төв хэсэгт гарч, санал хураалтад бараг л хангалттай санал авч, хоёрдугаар шатанд тэнцсэн. Гэхдээ Педро Кастиллогийн төлөөлж буй зүүний үзэл баримтлалаас эмээж байна.  Учир нь тэрээр коммунист биш гэдгээ олон удаа хэлсэн ч илт коммунист намаас нэр дэвшсэн нь бизнесийн хүрээнийхэн болон ялангуяа Лимад маш их айдас төрүүлсэн. Нөгөөтэйгүүр, Кейко Фүжимори гэр бүлийнх нь дарангуйллын түүх, түүнийг тойрсон авлига, түүний намтай холбоотой асуудал нь олон хүмүүсийн татгалзах шалтгаан боллоо. 

Хоёр дахь шатанд (Ерөнхийлөгчийн сонгуулийн) ялагдал хүлээсэн Фуэрза Популар намууд нь сүүлийн жилүүдэд үндэсний улс төрд төдийлөн оролцоогүй. Харин Барууны үзэл баримтлалтай нам нь нийслэлд сонгуулийн өндөр амжилт үзүүлсэн боловч Бид коммунист биш Засгийн газартай гэж ярьсаар байна. Энэ нь коммунист Засгийн газраас илүү туршлагагүй гэдэг нь харуулж байна. Эдгээр бүлэглэлүүдийн зорилго бол Кастилог засгийн эрхэнд гарахаас сэргийлэх. Учир нь тэд засгийн эрхэнд байхыг хүсдэг. Тэд ялагдлаа хүлээн зөвшөөрөх чадваргүй.  Ялангуяа Фүжиморисмогийн гурав дараалласан ялагдал нь Кастильлогоос иргэд ихээхэн татгалзаж байгааг харуулж байна. 

• Иргэн:

Тэдний хийсэн энэ зүйл олон жилийн турш улс орныг сүйрүүлж байна.  Тэд үндэсний хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй террорист бүлэглэлтэй холбоотой коммунист бүлэглэлийг байгуулсан. Манай улсын Засгийн газар террористуудтай холбоотой хэт даврагч коммунист засгийн газар болсон нь сүүлийн 6 сарын турш Перугийн олон иргэдийг гудамжинд гарч үг хэлж, гомдлоо илэрхийлэхэд хүргэсэн. 

• Иргэн:

Перу улсын улс төрийн хямрал бид бүгдэд том нөлөөлж байна. Бидэнд хэцүү байна. Барууны зарим хэсэг нь зүүнийхнийг орохыг зөвшөөрөөгүй.  Тиймээс худал хуурмаг зүйлс ярьж, Кастилогыг чөлөөлөхийг эрмэлзэж байгаа тул бид тэмцэж  байна. Засгийн газар болон Ерөнхийлөгч Педро Кастилло алдаа гаргавал бид түүнийг зайлуулах болно. Тиймээс бид Конгрессыг огцруулах саналтай байна.


Холбоотой мэдээ