ОХУ-тай Хятад, Энэтхэг, Саудын Араб, Турк улсууд өөрийн мөнгөөр арилжаа хийж доллараас татгалзлаа !!!

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-03-23 00:38:29

Бээжингийн цагаар өнгөрсөн бямба гаригийн өглөө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар хоёр цаг орчим хугацаанд цахим ярилцлага хийсэн байна.


Жо Байден, Си Жиньпинтэй хоёр цаг ярьж Орос Улсад бүү тусал хэмээн ятгасан хэдий ч амжилтыг эс олов. 

Эцэст нь хэрвээ ямар нэгэн байдлаар Оросод тусалвал та нарт ч гэсэн хориг тавих тухай сүрдүүлэх утга аястай сануулаад дүрстэй яриагаа өндөрлөв. 

Харин Си Жиньпин нэх тоосон ч үгүй хариуд нь мушилзан инээв. 

Америк долларыг  үнэгүй цаас болгох бодлогогүй алхам хийсэн Жо Байден сандарч байна.


Дэлхийд хамгийн хямдаар их нефть олборлож, бас Хятадад ихийг нийлүүлдэг Саудын Араб юань-аар тооцоогоо хийхээр тохирч байна. 

ОХУ – БНХАУ хоорондоо хийдэг бүх  төрлийн арилжаагаа рубль  ба юань-аар хийдэг болоод зургаан жил болж байна. Сая Энэтхэг Улстай Оросууд рубль болон рупигээр хоорондоо худалдаа хийхээр тохиролцож эхэллээ. 

Мөн Турк Улс ч гадаад худалдаагаа доллараар биш өөр валютаар хийдэг болно гэж АНУ-ыг сандаргаж байна.


Мөн саяхан Евра Аз-ийн таван орон хоорондох худалдаандаа долларын оронд хэрэглэх тусгай нэгдсэн мөнгөн тэмдэгт нэвтрүүлэх болсоноо зарлав. 

Ингээд дэлхийн хүн амын 3-ны 2 хувийг эзэлдэг том гүрнүүд доллараас татгалзаж эхэллээ. 

Дэлхийн олон орнууд ч валютын нөөцөө доллараар хадгалахаасаа татгалзаж эхлээд байна.


Мөн Жо Байден,  Си Жиньпин нарын ярианы сэдэв мэдээж Украинд Оросоос явуулж буй дайны ажиллагаа байв. 

Энэхүү ярианы явцад “Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийлэлд Хятад улс ямарваа материаллаг дэмжлэг үзүүлбэл ямар хорт үр дагаварт хүрч болохыг ерөнхийлөгч Хятадын талд тайлбарласан” гэж Цагаан ордноос мэдээлжээ. 

Уг үр дагавар зөвхөн Хятадад төдийгүй, дэлхий нийтэд хэрхэн сөрөг нөлөө үзүүлэхийг энэ үеэр онцолсон гэв.

Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч энэхүү дайныг дуусгахад Путинд нөлөөлөх ямар нэг хүсэлт Си Жиньпинд тавиагүй гэж Цагаан ордон мэдээллээ. 

“Ерөнхийлөгч Хятадын талд ямар нэг тодорхой хүсэлт тавиагүй.

Тэр нөхцөл байдлыг яаж дүгнэж байгаагаа болон Хятадын талаас Путиныг дэмжих үйлдэл гаргавал ямар үр дагавартай болохыг тодорхой тайлбарласан.

Хятад улс шийдвэрээ өөрөө гаргах ёстой гэж бид үзэж байгаа” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.


Холбоотой мэдээ