Хүүхдийг өөртөө итгэлгүй, үлбэгэр нэгэн болгодог 10 өгүүлбэр

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-03-23 00:39:05

Хүүхэддээ ямар нэгэн зүйл хэлэхээсээ өмнө сайтар бодож үзэх хэрэгтэй. Насанд хүрсэн маш олон хүн өөрийн хэлж буй зүйлээ сонсдоггүй. Заримдаа өөрсдийгөө гаднаас нь харж байх хэрэгтэй. Өнөө үед өөрийн хэлж буй зүйлээ бичиж авах боломжтой болсон тул өөрийн яриагаа, хүүхэдтэйгээ харьцаж буйгаа бичин авч өөрийгөө хүүхэдтэйгээ хэрхэн харьцдагаа судлах хэрэгтэй. Та өөрийнхөө талаар огт мэдэхгүй шинэ нээлтүүдийг хийх болно гэдгийг хэлмээр байна.

Таны хүүхэд олон нийтийн газар аашилсан бол хэрхэн тайвшруулах вэ? Гэртээ хариад зодно гэж хэлэх. Ихэнхидээ эцэх эхчүүд ийм аргыг хэрэглэдэг. Харин тэд том болох үедээ дотогшоогоо, амьдралд суралцаагүй болж хүмүүждэг. Энэ үед эцэг эхчүүд яаж ийм болчихвоо хэмээн бодож эхэлдэг.

Аз жаргалтай хүүхэд өсгөхийг хүсдэг эцэг,  эхчүүд ямар өгүүлбэрүүдийг мартах хэрэгтэй вэ?

Гэр бүлийн сэтгэл зүйч Светлана Меркулова хүүхдэд санаандгүй нэг хэлсэн өгүүлбэр сэтгэл зүйд нөлөөлөх чадалтай учир хэлж буй үгсээ сайтар сонгох хэрэгтэй гэжээ.

#1. 

Би чиний насан дээр онц сурдаг байсан.

Төрсөн цагаас зургаан нас хүртэл хүүхдийн хувьд эцэг эхчүүд бол бүхнийг мэдэгч бурхад байдаг. Тэд хүүхдийн дэлхий ертөнц болон өөрт хандах хандлагыг төлөвшүүлдэг. Энэ өгүүлбэрээс эцэг эх ба хүүхдийн өрсөлдөөнийг харж болно. Таны хэлж буй энэ өгүүлбэр «чи миний зэрэгт хэзээ ч хүрэхгүй! Чи хичээсэн ч би чамаас илүү.» гэсэн утгыг агуулж байдаг.

Ийм өгүүлбэрийг сонсож өссөн хүүхэд насан туршдаа гэр бүлийнхэндээ би сайн гэдгийг батлан амьдардаг. Мэдээж та хүүхдийг хүчирхэгжүүлж, түүнд мотиваци өгч байгаа. Гэвч хүн өөрийнхөө төлөө бус харин хэн нэгний төлөө ямар нэгэн зорилгод хүрч, өөрийгөө харуулахыг хүсдэг. Том болоод ийм хүүхдүүд өөрийн амжилтандаа хэзээ ч баярладаггүй. Тэд хэзээ баярладаг вэ гэж үү? Эцэг эх нь түүний амжилтыг хүлээн зөвшөөрсөн үед.

#2. 

Чи миний гахайхан, туулайхан.

Хүүхдээ хайрладаг эцэг эхчүүд хүүхдээ янз бүрээр дууддаг. Гэвч энэ нь хүүхдэд ямар ч хайхрамжгүй хандаж буйг илэрхийлдэг. Амьдралынхаа эхэн үед хүүхэд таны хэлж буй үгийг анзаарахгүй, учир нь тэд танд итгэдэг. Та хүүхэддээ «тусламж хэрэгтэй юу? Би чамд тайлбарлаад өгье» гэж хэлхийн оронд тэнэг гээд хэлээд үз.

Жишээлбэл, нэгэн ээж хүүдээ чи хулчгар гээд хэлж. Гэтэл эцсийн үр дүнд хүүхдээ хэн нэгэнтэй танилцахдаа: «Намайг Ивээл гэдэг, би хулчгар» гэжээ. Хүний нэр бол дэлхийд өөрийгөө танилцуулах зүйл юм. Гэтэл зарим гэр бүлүүд хүүхдээ амьтны хүрээлэнгээр нэрлэсэн байдаг. Хүний нэр бол үргэлж нэгдүгээрт байдаг зүйл. Хүүхэд ирээдүйдээ өөрийгөө хэр мэдэрч, хэр бүтэн байх нь таниас хамаарна. Хэрэв та хүүхдээ туулайхан, заанхан хэмээн нэрлэвэл та түүний хувь хүнээс бага багаар хумсалж байна гэсэн үг.

#3. 

Мишээл шалгалтандаа тав авсан байхад чи дөрөв авсан байна.

Ихэнх эцэг эхчүүд хүүхэддээ сайн сайхан хүсэж ингэж хэлдэг. Магадгүй эцэг эхчүүд өөрсдөө бага байхдаа ийм хүмүүжлээр өссөн байх. Тиймээс тэд «санаа зовох хэрэггүй, намайг бага байхад ч гэсэн ингэж хэлдэг байсан. Намайг одоо ямар гайхалтай болсныг хар».

Эцэг эхчүүд «Мишээл чамаас мундаг» гэдэг өгүүлбэрийг «мартаж» чадсан. Энэ бол хүүхдийг хамгийн ихээр эмзэглүүлдэг зүйл. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд Мишээлийг үзэн ядаж эхэлдэг. Хүүхдийг хэн нэгэнтэй харьцуулахад хүүхэд бүр дургүй байдаг.

#4.

Чи ингэж байгаа бол би чамд хайргүй.

Ийм өгүүлбэр сонссон хүүхэд зөв үйлдэл хийхийн тулд маш ихээр хичээж эхэлдэг. Хүүхэд өөрийн хүсэл, өөрийн хэрэгцээгээ хойш тавин эцэг эхийн хүссэн үйлдлийг харуулахыг хичээдэг. Харин эцсийн үр дүнд хүүхэд хувь хүн болон төлөвшиж чаддаггүй. Том болсон ч тэд хэн нэгэнд таалагдах гэж хичээдэг. «Хэн нэгэн намайг хайрлахыг би хүсэж байна. Тиймээс би таалагдах хэрэгтэй. Би өөрийн хүсэл мөрөөдөлгүй ч бусад хүмүүс хүсэл мөрөөдөлтэй» гэж боддог.

#5. 

Намайг бүү гутаа.

Өөр үгээр хэлбэл эцэг эхчүүд «Чи бол ичгүүр». Ийм төрлийн өгүүлбэр сонсдог хүүхдүүд өөрийг нь яг үнэндээ ямар гэдгийг олж хараасай гэж хүсдэг. Харин хэн нэгэн анхаарал хандуулах юм бол яах ёстой, юу хийхээ мэддэггүй байна. Тэд нуугдмал, хаагдмал байдаг. Тэдэнд ямар ч сонголт байдаггүй. Ийм өгүүлбэр хэлсэнээр та хүүхдээ гэмтээж байдаг.

#6.

Чи яг ээж (аав) шигээ юм.

Энэ өгүүлбэр эцэг эхий харилцаа, тэдний хамтын амьдралын хангалуун бус байлыг харуулдаг. Ийм болоод тэд өөрсдийн таагүй харилцааны бухимдалаа хүүхддээ гаргадаг. Өөрөөр хэлбэл, эхнэр нөхөр хоорондд харилцаагаа шууд шийдвэрлэхгүйгээр хүүхдээрээ дамжуулан бие биедээ муухай зүйлс хэлж байдаг. Харин таны хэлсэн муухай зүйлийг хүүхэд тань тээж үлддэг.

#7. 

Кашаа идэж дуусгахгүй бол чи сул дорой, тэнэг болно.

Миний нэг танилд хар багаас нь «Хэрэв чи талхаа идэж дуусгахгүй бол чиний араас талх чинь шөнөжин гүйх болно» гэж хэлдэг байсан. Инээдтэй сонсогдож байгаа ч гэсэн тэр бүсгүй талханаас үхтэл айдаг байсан. Тэгхээр эцэг эхчүүд идүүлэх гэж байгаад хүүхдээ айдастай болгожээ.

#8. 

Үгэнд орохгүй бол чамайг танихгүй ахад өгнө шүү.

Үүгээрээ эцэг эхчүүд хүүхэддээ «Чи өөрөө байх ёсгүй. Бидний хүссэнээр бай» гэсэн утгыг илэрхийлж байдаг. Том болоод ийм хүүхдүүд юу хүсэж байгаагаа мэдэхгүйгээр бүх хүнд таалагдах гэж хичээдэг.

#9. 

Гэртээ хариад зодно!

Энэ өгүүлбэр нь эцэг эхийг хүүхэдтэйгээ юу хүссэнээ хийж болно гэдгийг харуулж байгаа юм. Нэгхэн секундын дотор эцэг эхчүүд хүчирхийлэгч болон хувирдаг.

#10. 

Чамайг хармааргүй, сонсмооргүй байна.

«Чи миний амьдралыг сүйтэсэн! Чи миний амьдралд байх ёсгүй» гэсэн утгыг илэрхийлж байгаа өгүүлбэр юм. Ийм хүүхдүүд эцэг эхийнхээ өмнө буруутай мэт амьдардаг. Тиймээс хүүхэддээ хэлж буй зүйлстээ хянамгай хандаж байх хэрэгтэй.

Хүүхэддээ ямар нэгэн зүйл хэлэхээсээ өмнө үргэлж бодож бай.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.


Холбоотой мэдээ