Үндэсний үйлдвэрүүдээ устгах санаархал бол улс үндэстнээ “ХОРЛОХ АЖИЛЛАГАА ” юм.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-03-23 00:39:40

Үндэсний үйлдвэрүүдээ  устгах санаархал  бол улс үндэстнээ “ХОРЛОХ АЖИЛЛАГАА ” юм. 


Хятадын үйлдвэрүүдийг шиврийн тосноос нь шилэн барилга хүртэл нь дэмжлээ. Одоо болно!!!


“Хятад, Оросоос  орж ирж буй цементийг татваргүй болго” гэж хашгирснаар татваргүй болгочихьё. Маргааш юу болно гээч?  Барилгын гол түүхий эд цемент байтугай аягатай хоолныхоо хачрыг оруулж чадахгүй болтлоо гацсан хил боомтын ачаалал дийлдэхгүй болно. Харин ч Монголд цементийн үйдвэрүүдийг барьсны хүчинд  энэ дайтай байгаад  бид баярлах ёстой. Гааль дээрхи бөөгнөрөл гэдгийг мэддэггүй байхад л Замын-Үүдийн хамаг ачааг цемент эзэлдэг байлаа шүү дээ.  Өнөөдрийн үнийн өсөлтийн гол шалтгаан бол БӨӨГНӨРӨЛИЙН ТҮРЭЭСИЙН ҮНЭ юм. Боомт, гааль дээр овоорсон ачааны өдөр хоногоор урсч буй  түрээсийн төлбөр, ганц ачаа олох гэж  хэдэн сар  Замын-Үүдэд хүлээсэн  жолоочийн зардал, хил гаалийн ачилт буулгалт... энэ бүх зардал эцсийн хэрэглэгч бидэнд “үнийн өсөлт” болж ирж байна. Кг нь 6000 байсан тахианы гуя 12.000 болж нугарах жишээтэй. Эрээнд овоорсон ачаан дээр маань цемент овоорчихвол яана вэ? Манай төмөр замын хүчин чадал хаа ч үгүй. Ядаж Оростой хамтарсан учраас ОХУ-ын транзит ачааг тээвэрлэхээс өөр аргагүй. Импортийн цементийн  гааль дээрхи талбайн түрээсийг  тахианы гуяныхтай зүйрлэлтгүй л дээ.  Хилийн цаадах бөөгнөрөл, түүнээс үүдэлтэй Монголчууд бид  хий хоосон үнэ /түрээс/ төлж буй нь үнэндээ Монгол улс сүүлийн 30 жил импортын хараат улс болсны ХОХЬ юм. Үндэсний үйлдвэрүүдээ устгаж, төмрийн хог болгон Хятад руу зөөсний ШАН  юм. Төрд ахар бодол, адын шуналтнууд гарсны ХОРЛОЛ юм.   Арьс ширний үйлдвэртэй байлаа.  Хятадууд нэг хэсэг өндөр үнээр цохиж аваад үйлдвэрийг нь дампууруулсан. Дараа нь хонины нэхий 500 төгрөг буюу боодол бохины үнэгүй болсон. Хөдөө айлын хаяанд хөгцрөөд хэвтэж байгаа.  Гутлын үйлдвэртэй байлаа. Хувьчлал нэрээр хэдэн хулгайч нар авангуут ажилчдыг нь хөөж гаргаад, тоног төхөөрөмжийг нь төмрийн хог болгож урагш нь ачаад үйлдвэрийн байрыг нь өнөөдөр   ХЯТАД ПҮҮСИЙН ЛАНГУУ болгосон  нь гашуун үнэн. Мишээл экспо чинь  арьс ширний үйлдвэр, Үйлдвэр комбинат дахь Номингийн том  дэлгүүрүүд   чинь Гутлын үйлдвэр, Хивсний үйлдвэр  байлаа.  Өнөөдөр бүгд дампуурч  импортын бараа орложээ.  Тэдгээр үйлдвэрт ажиллаж байсан олон залуус, аав ээжүүд ажилгүй болж, хүүхдээ тэжээхийн эрхэнд газар ухаж,  ганзагын наймаанд мордож, гай таарсан нэг нь архинд орж, амьдралаа ч алдсан юм. Өнөөдөр дампууруулах гэж улайрч байгаа цементийн  үйлдвэрүүдийн  ард ч Монгол залуус тэдний ар гэр, амьдрал бий.  Тэд өнөөдөр  ажилгүй боллоо гэхэд газар ухья гэхэд баялаг дууссан, ганзаганд мордьё гэхэд зах зээл хэдийн эзэнтэй болжээ. Хийх ажилгүй бол хоорондоо сошиалаар хэрэлдэж, болсон болоогүй live үзэж, хошин шог, хов живээр тархиа тэжээсэн бидний хойч үе юу болох вэ?   Хэвлэлтэйгээ, улс төрчидтэйгээ хувааж иддэг “улсын төсөв”-ийг ХЭН бүрдүүлэх вэ? Татваргүй цемент оруулж ирсэн ХЯТАДУУД уу?  Дотоодын үйлдвэрүүдээ дампууруулчихаад дараа нь Хятадууд аманд орсон үнээ хэлэхэд хаашаа харж үхэх вэ? Үндэсний үйлдвэрлэл гэдэг өнгөц харахад үнэ, ажлын байр, татвар төсөв, технологи ч  цаана нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг тээж явдаг юм шүү. ОХУ болон Украйныг хар.  Мөнхийн хөрш, магадгүй цус нэгт ахан дүүсийн хооронд ан цав гарахгүй гэх баталгаа алга. Аль нэг зүйлээрээ л хараат байхад мянган баатарлаг зориг, эх оронч сэтгэл, элэг зүрхний дуудлага энэ хэрэг  болохгүй ээ


Хайран үйлдвэрүүдээ устгаж Хятадын импортын хараат болсон алдаагаа давтах учиргүй


Ухаан муутай хүмүүсийг хорлолоос улс орноо аврах цаг ирсэн байна шүү. Монголчууд аа!! 

Харин ч хил гаалийн бөөгнөрөл дээр дөрөөлж хүнс, ногооноос өгсүүлээд цемент барилга хүртэл үндэсний үйлдвэрүүд минь хөл дээрээ босоод аваасай. 

Үндэсний үйлдвэрүүдийнхээ төлөө үгээ хэлэхэд хэзээд бэлэн. 


Сэтгүүлч Б.Отгон 2022.03.22

Холбоотой мэдээ