Б.Энхбаяр: Хотод хууль бусаар барьсан хашаануудыг буулгаад малчдад үнэгүй өгье

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-03-23 23:45:30

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх/ төслийн хэлэлцээрийг хэлэлцэв. 

Уг төсөлд тус банкнаас 30 сая ам.доллар зээлэх бөгөөд үүнийг мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд зарцуулах талаар тусгасан юм.

Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “30 сая ам.доллар буюу 100 тэрбум төгрөг зээлэхгүйгээр энэ асуудлыг шийдэх боломж байна.

Улаанбаатар хотод барих ёсгүй 1,157 хашаа барьсан. 

Нийтийн эзэмшлийн талбайг бүгдийг нь хууль бусаар хашчихсан. Байгальд гарах зам байхгүй. 

Үүнтэй холбоотойгоор Байгальд явганаар аялах эрхийн тухай хуулийн төсөл санаачлах гэж байгаа

Ийм хууль бусад улс оронд түгээмэл байдаг юм байна.

Бидэнд Туул гол, Богд уул руу алхах зам харгуй алга. 

Хот дотор эмнэлэг, сургууль руу очих зам алга. 

Түүнээс болоод иргэд машинаар явж, түгжрэл нэмж байна.

Тийм болохоор хотод хууль бусаар барьсан хашаануудыг буулгаад малчдад үнэгүй өгье гэдэг саналтай байна” гэв. 

Мөн Нэг хулгайгаа(Хөгжлийн банк) яая гэж байхад л нөгөө хулгай(Хашаанд 30 сая $) явж байхуй дор. Яана даа яана. Тэр “мал”-ыг өөрийг нь хашаалчихмаар!!!

Холбоотой мэдээ