Sina: ОХУ хэт авиан пуужин хэрэглэсэн нь НАТО-д цохилт боллоо

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-24 09:17:15

Орос улс байлдаандаа хэт авиан “Кинжал” пуужинг амжилттай хэрэглэсэн нь Хойд Атлантын цэргийн эвслийн хувьд “нүүр рүүгээ алгадуулсан” явдал боллоо гэж Хятадын “Sina” сонинд бичжээ.

Тус сонинд “Одоо Барууны хэвлэлүүд хэлэх үггүй болсон. “Кинжал” пуужингийн үзүүлэлтэд эргэлзэж байсан НАТО ч бас хэлэх үггүй боллоо. Энэ нь “Кинжал” пуужингийн байлдааны эхний туршилт амжилттай болж, Украинд өгсөн цохилт НАТО-д гэнэтийн цохилт болсныг илтгэж байна” гэжээ.

Хэрвээ “Кинжал” пуужингийн туршилт амжилтгүй болсон бол Украин болон НАТО уг пуужин үр дүн муутай талаар яаран мэдэгдэл хийх байсан гэж Хятадын хэвлэлд өгүүлсэн байна.

Энэ сарын 21-нд Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков Украин дахь тусгай ажиллагааны явцад хэт авиан зэвсэг хэрэглэсэн талаар мэдэгдсэн юм. Түүний хэлснээр “Кинжал” пуужинг 1000 гаруй км-ийн зайнаас хэрэглэжээ.

Түүнчлэн Германы “Die Welt” сонин “Оросын цэргүүд хэт авиан “Кинжал” пуужинг хэрэглэсэн нь Барууныг шийдэгдэхгүй асуудлын өмнө аваачлаа” гэж дүгнэсэн байна.


Холбоотой мэдээ