Эрх бүхий хүмүүс нь нэг хараад Төмөрхуягыг учры нь ол!!!
НийгэмNO DОUBLE STANDART
ТЭВЧЭЭР ТАСАРЛАА!!!
Шэйрлээд өгөөрэй найзуудаа устгуулаад байна
Миний бие энэ станцад 31 жил ажиллахдаа олон олон захирлуудтай хамтарч ажиллаж байлаа.
МАН – ын томилолтоор Төмөрхуяг захирал ирснээс хойш сүүлийн 4 жил жинхэнэ утгаараа ажлын байрны дарамт, стресс ямар байдгийг биеэр мэдрэв. Сүүлдээ ажлаа чөлөөтэй сэтгэж хийх, багаар хамтарч ажиллаж чадахгүй, үг хэл үзэл бодлоо хязгаарлуулсан амиа бодож дуугай хураасан ажлын бүтээмжгүй сэтгэл ханамж нойл тийм л нэгэн болов би.
Энийг хийвэл яах бол, хэрхэн яаж хардах бол, хэн яаж матах бол, хэрхэн хэнээр шалгуулах бол гэсэн айдас хүйдэстэй нэгэн болж өдөр хоногийг ажил хийсэн болж өнгөрөөж байна.
Миний ажиллах боломж хууль ёсных боловч тэд намайг үгээрээ, харцаараа, үйлдлээрээ, хандлагаараа, эрх мэдлээрээ далайлган дарамталж байна.
Намайг хэрхэн яаж алдаа гаргахыг, хазгай мурий гишгэхийг анаж хянаж хардсан, алагчилсан, хэнтэй хаана байхыг, идэж уухыг, ярих хэлэх үг, үйлдэл болгоныг минь хянан цагдаж хууль шатны байгууллагуудад шалгуулсаар 4 өвлийг үзэж, миний бие байнга эм уудаг, даралт ихсэж, нойргүйдэн зүрх өвддөг эмнэлгээр явсан эрүүл мэндээрээ хохирсон нэгэн болов.
Та зүгээр л загнах зандрах томрохыгоо ажлаа хийж байна гэж боддог бол одоо ТӨМӨРХУЯГ захирлаа орчин цагийн дарга нар мэдлэг чадвараас гадна зөв хандлагатай, хүнийг ялгаварлан гадуурхдаггүй, ажилчнаа ойлгож үгийг нь сонсдог багаар хамтран ажиллаж чаддаг, манлайлах ур чадвараараа бусдыг байлдан дагуулдаг үлгэрлэн ажилладаг байж гэмээн манай станцын байгууллагын соёл үнэ цэн оршин тогтнож бид нэг цул болж нэгэн зүгрүү хамт харж хамтдаа хөгжиж урагшлах бус уу.
Одоо ингээд харахад би өөрийгөө ямар их үнэ цэнэтэй вэ гэдгээ бодохоор өөрөөрөө бахархаж байна шүү. Танай багт орж хамтдаа архи дарс уугаагүй, хөдөө гадаа зугаалаагүй, хөнжил гудсанд чинь ороогүй, хамтарч бизнес хийгээгүй дээ!!!
За одоо өөрийнхөө мэдэх DОUBLE STANDART аа тоочьё.
➢ ЦАЛИНГИЙН ТАЛААР
Хамгийн ойрын жишээ. Саяхан болсон Удирдлагын зөвлөлийн хурлаар цалингийн шатлалыг нэмэгдүүлэх талаарх хуралд миний бие цалингаа журмын дагуу нэмэгдүүлэх саналаа өгсөн боловч гүйцэтгэх захирлаас Гэрэлмаагийн цалинг нэмэхгүй нь тов тодорхой шүү гээд хассан байдаг.
Дээрх журманд сүүлийн 3 жил энэ албан тушаал дээр ажилласан байх шаардлагатай гэсэн заалтыг улаан цайм зөрчиж тэр байтугай энэ журмаа боловсруулж батлуулсан ТЭЗХ-н дарга Отгоныг компанид 2 жил 8 сар ажилласан удахгүй тэтгэвэрт сууна хэмээн Станцын Хатан эжий гэж өргөмжилж мөн ХААХ-н дарга Лхагвадорж энэ албан тушаал дээрээ жил гаруй ажилласан байхад цалингийн зэрэглэлийг нэмэгдүүлж тушаал гаргасан. Зөвхөн энэ цаасан дээрхи Цалин нэмэгдүүлэх журмаас болж ажиллагсад өөрсдөөсөө шалтгаалаагүй ажлын байр солигдоход та тухайн ажлын байран дээрээ 3 жил ажиллаагүй байна гэж үзэж цалинг нь нэмэхгүй байгаа.
➢ Бүүр цаашлаад нэг ажил дээр 10 түүнээс ч магадгүй олон жил ажиллаж байсан чадварлаг олон залуус ЦАЛИНГИЙН зэрэглэл шатлалаа нэмэгдүүлж чадахгүй байсаар дуртай ажлаа, хайртай хамт олноо хаян ажлаасаа ямар олноороо гарч байна.
➢ Компанийн үйлдвэрлэлийн үр дүнгээр нэмэгдэл хөлс олгох журам бүх нэгжүүдэд адил хэрэгжих ёстой байтал цехүүд өөр өөрсдийн журмаар зохицуулж ялих, ялихгүй шалтгаанаар үр дүн хасдаг байдлыг таслан зогсоохын оронд Компанийн удирдлагууд үүнийг улам өөгшүүлж байна. #NO DОUBLE STANDART
1. Хэн нэгэн шинээр ажилд ороход өнөөх гайхал журмаараа бол хамгийн бага цалингийн шатлалаараа ажилд орох ёстой боловчиг энэ нь хүн бүрд бас л харьцангүй өөр нөгөө л нэг double standart үйлчилнэ. Жишээ бол зөндөө байгаа шүү.
Зарим нэг ажилтан ажлын байр өөрчлөгдөхөд дагалдангаар хугацаатай ажиллуулж жинхэлдэг бол зарим хүнд огт ҮЙЛЧИЛДЭГГҮЙ. /Баримтыг ЗХНА – наас харж болно/ #NODОUBLESTANDART
2. Чөлөө хүссэн 2 ижил хүүхдийн эрүүл мэндийн шалтгаантай ажилтанд нэг ажилтанд чөлөө өгөх БОЛОМЖГҮЙ ээлжийн амралтаа ав, нөгөө ажилтанд жилийн чөлөө өгч байх жишээний. /Баримтыг ЗХНА – наас харж болно/ #NODОUBLESTANDART
3.Ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалж хор саармагжуулах бүтээгдэхүүнд урьд нь сүү тараг, артишок, чага мөөг өгдөг байсан бол одоо 4-р станцынхан яасан даварсан хэрэглээтэй хэмээн өнөөх Отгон дарга төсвөөс ХАСАЖ зөвхөн хамгийн бага үнэтэй сүүг өгч байна. Харин захирал нь өнөөх үнэтэй гэх артишок ундааг компанийн төсвийн мөнгөөр авч уусаар ... #NODОUBLESTANDART
4. Станцын ажиллагсад яасан тансаг хэрэглээтэй хэмээн загас, бяслаг, үхрийн хэл гэх мэт бараа бүтээгдэхүүнийг төсвөөс хассан. Харин өөрөө тансаг рестораны хоол идээд бидэнд зургийг нь явуулж хийж өгөхийг даалгана. Гэртээ идэх хоолоо захиалаад тэр хоолоо 3 хоногийн дараа амтгүй гээд буцааж авч ирж ДАРАМТАЛНА. #NODОUBLESTANDART
5. Ажилчдыг илүү цагаар ажиллуулдаг мөртлөө илүү цагийн мөнгө ӨГӨХГҮЙ ялангуяа автобусны жолооч нар байнга харанхуй шөнөөр харьж хар үүрээр гэрээсээ гарна тэдэнд илүү цагийн мөнгийг хугаслаж өгнө. Харин захирлын жолооч илүү цагийн мөнгөө яс авна. Ү.Төмөрхуяг захирал албанд унадаг Ланд 200 машинаа жолоочийнхоо гэрийн дор дулаан гараашд машинаа станцын 10 -д сая төгрөгөөр тавьж дулаан машинаар өөрийгөө зөөлгөнө. #NODОUBLESTANDART
6. Станцын нэгэн эд хариуцагч бараа дутаавал өөр ажилд томилж ажиллуулна бас нэг эд хариуцагч бараа дутаавал АЖЛААС ХАЛЖ шүүхдэлцэнэ. #NODОUBLESTANDART
7. ISO стандарт хэрэгжүүлсэн гэх бөгөөд маш олон мөрдөх МӨРДӨХГҮЙ журамтай. Үүний нэг жишээ ОРОН СУУЦНЫ журам.
Бүх цех, захиргаа өөр өөр журамтай. Захирал бас давуу эрхийн орон сууцны нэг журмын эрх мэдэлтэй түүнийгээ станцаас байр үнэгүй авсан эрхэмд байрны хөнгөлөлт болгож ч өгнө мөн очер дараалал харгалзахгүй хэн нэгэн ажилтанд
10, 10 саяаар нь өгнө. #NODОUBLESTANDART
8. Стандарт ярих дуртай боловч түүнийг хэрэгжүүлэх газраа хэрэгжүүлнэ дургүй юмандаа үгүй. Манай Эрчим зоогийн газрын зэрэглэл өндөр байх шаардлагагүй манай станцад бол стандартаараа цайны газар ОК хангалттай хэмээн зэрэглэл БУУРУУЛСАН. Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MNS ISO 22000:2007 стандартыг Монгол улсад салбартаа анхдагч байж хэрэгжүүлэн хэвшүүлж манлайлан ажиллаж байсан. Тухайн стандартын гэрчилгээг 3 жил ашиглах бөгөөд энэ жил хугацаа нь дуусаж магадлан аудит хийлгэхээр төлөвлөснийг 2022 оны төлөвлөгөөнөөс хасаж, нийт ажиллагсдын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал компанид хамааралгүй гэдгээ үүгээр харуулсан. #NODОUBLESTANDART
9. Станцын агуулахад технологийн шинэчлэл болон чанарын шаардлага хангахгүй үлдэгдэл өндөр шахааны бараа бүтээгдэхүүнийг складын үлдэгдэл бууруулах нэрээр цехүүдэд ХҮЧЭЭР ӨГНӨ. Харин намайг ковидын үеэр ажлын богиносгосон цагаар хүний оролт багасаж цэвэрлэгээ үйлчилгээний материал хэмнэгдэж складанд үлдэгдэл ихтэй байна хэмээн тушаалаар арга хэмжээ авсан.
/зарим бараа бүтээгдэхүүн нь станцын агуулахаас хүчээр өгсөн үлдэгдэл бууруулах хэмээн өгсөн бараа бүтээгдэхүүн байсан юм шүү./ ЭХЯ – ны шалгалтаар хими цехэд байсан сэлбэг, материал бараг л дээрхи үйлдэлтэй адилхан өөрсдөө складны үдэгдэл бууруулахаар нэг складнаас нөгөө складруу хийсэн асуудал болов уу.
Нөгөө алдарт агуулахын үлдэгдэлтэй байсан хэмээн сахилгын арга хэмжээ авсан тушаал нь ч бас хууль бус байсан бөгөөд дахин шүүхэд хандаж болох байсан хэдий ч миний бие 30 гаруй жил ажилласан тогооноос нь хоолоо олж иддэг компанитайгаа шүүхдэлцээд явна гэдэг хамгийн муухай байсан тул өнөөх тушаалыг нь хүлээн зөвшөөрч double стандарт над дээр бас дахин хэрэгжсэн. #NODОUBLESTANDART
10. Гуанзны ачигч нь өдөрт зарим үед тонн хүртэлх ачааг махан биеэрээ зөөнө. Сүүлийн 3 жил станцын худалдан авах төлөвлөгөөнд ачаа бараа зөөх, хог хаях зориулалтаар 3,5 сая төгрөгний өртөгтэй мопед төлөвлөсөн боловч ХАССАН.
Дарга нар өөрсдөө ажил гэрийн хооронд ЛАНД 200 унана. #NODОUBLESTANDART
11. Хоолны хөнгөлөлтийн талаар. Миний бие хамтын гэрээний дагуу хоолны үнийг хөнгөлөхгүй байгаа талаар захиргаанд удаа хэлж сүүлдээ 2020 оны 06 – 20-ны өдөр Компанийн Facebook группт пост оруулсан. Удаа дараа шаардсаны хүчинд салат зуушны оронд ширхэгийн хоолыг оруулж тушаал гаргасан байдаг.
Энэ онд хоолны хөнгөлөлтийг ҮЭХ –нд өгсөн шаардлагын дагуу 400 төгрөгөөр нэмэгдүүлж багц хоолны үнийг 7150 төгрөг болсон. Дээрх тушаалаас тушаалын хооронд ажилчид хоолны мөнгөнийн зөрүүнд эдийн засгийн асар их ХОХИРОЛ АМССАН. #NODОUBLESTANDART
12. Манай станц ХЭМАБ – ын стандартыг хэрэгжүүлсэн магадлан аудитыг хийлгэж гэрчилгээжсэн талархууштай хэдий ч үнэн бодит байдал дээр 2021 онд манай зоогийн газрын ажилтнуудын ажлын гутал өмсөлгүй гэрээсээ гутал авч ирж өмсөж ТҮЛЭГДЭХ, ХАЛЬТАРЧ УНАХ, ОСОЛД ОРОХ тохиолдлууд гараад байна гэж шаардсаар бөөн хэл ам болж өмнөх оны гутлыг 2022-03-18 ны өдөр авч ирж өгсөн. #NODОUBLESTANDART
13. Ажилчин хүний ганц багаж хэрэгсэл болох тэр тусмаа тогоочийн хутга заазуурыг төлөвлөгөөнөөс ХАССАН. #NODОUBLESTANDART
14. ХҮН НЬ БАЙХАД ХЭРЭГ ОЛДОНО гэдгээр миний ирцийг тогтмол байнга хэвлэн авч орж гарсан ирцийн бүртгэлээр дарамтлана, харин өөрсдөө хэзээ ч цагаа бүртгүүлэхгүй, ажилдаа 8 цагт ирэхгүй дуртай цагтаа орж, гарч ажилдаа ирэхгүйгээр цалингаа бүтэн авна.
Ажилтан хүн 1 минут хоцроход арга хэмжээ яригдана. #NODОUBLESTANDART
15. Захирал өрөөндөө тасартлаа АРХИ ууж болно. Харин ажилчин хүн ажилдаа архи үнэртүүлж ирвэл тушаалаар арга хэмжээ авахуулж хөөгдөнө. #NODОUBLESTANDART
Эцэст нь миний хагас хугас мэдэх double стандарттай болсон байна станц минь. Цаашлаад дотор яг үндсэн нэгжүүдэд ямар давхар стандарт байгааг миний бие сайн мэдэхгүй байна. Хэрвээ тийм double стандарт байдгаа ил тодоор бичиж чадахгүй байгаа бол миний хувь чатаар явуулаарай.
Хүрэлсүх ерөнхий сайд манай станцад зочлон ирж хооллоход түүнд шошго тодорхой бус бүтээгдэхүүнээр хоол хийж өгсөн хэмээн тушаалаар нэр бүхий 7 ажилтанд сахилгын арга хэмжээ авсан. Миний бие ямартай ч өөрийн болон бусдын эрх ашгаа хамгаалуулахаар Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга хуульч Ганэрдэнэд хандан зөвлөгөө авч хандсанаар тэрээр албан тоот явуулж дээрх тушаалыг хүчингүй болгосон.
Дараа нь ковидын үеэр хариуцлага алдсан хэмээн миний биеийг дахин тушаалаар арга хэмжээ аван түүнийг миний бие хууль бус хэмээн эсэргүүцэж ҮЭХ даргад хандсанаар станцын ХӨДӨЛМӨРИЙН МАРГААН ТАСЛАХ КОМИСС-д өргөдөл гарган дээрх тушаалыг хууль зөрчсөн дүгнэлт байна гэсэн боловч захирал хүлээж аваагүй улмаас би БГД -н шүүхэд хандан тушаалыг хүчингүй болгуулж цалингаа эргүүлэн авсан.
Ингээд миний бие станцын хамгийн муу ажилтан болж 2021 онд 3 удаа тушаалаар арга хэмжээ авхуулсан түүнийхээ 2-г хүчингүй болгуулсан байдаг.
Компанид 30 жил ажилласан Ахлах тогооч Д.Орхоныг хууль бус үндэслэлтэй тушаалаар ажлаас халж, шүүхдэлцэн 3-н шатны шүүхээс эцсийн шийдвэр гарч гомдол гаргах эрхгүйгээр станц ялагдсан байдаг.
Эцэст нь эвсэг сайхан олныг хагаралдуулж албан тушаал амлан, хооронд нь муудалцуулж матаас бичүүлж, зураг авхуулах, видео бичлэг хийлгүүлэх зэргээр хамт олны уур амьсгалыг эвдэж, ялгаварлан гадуурхах үйлдэл нь хэрээс хэтэрлээ.
Станцны FB группт ажилтнуудын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж хариуцсан нэгжийн дарга нарыг хурал дээр дарамтлан тэднээр дамжуулан ажилласдыг пост болон сэтгэгдэлүүдийг устгуулдаг үйлдлыг та бид бүгд мэднэ.
Өнөөдөр бид Монгол улсын үндсэн хуулийн дагуу амьд байж, ажил хөдөлмөрлөж, үг хэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх АРДЧИЛСАН нийгэмд амьдарч байгаа учраас хэн нэгэн албан тушаалтан миний эрх чөлөөнд минь халдаж элдвээр гутаан доромжилж миний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд халдахгүй байна уу.
Манай станцын ажиллагсад өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд нэгжийн даргаар нь дамжуулж ажлын байрны дарамт үзүүлдэг гашуун туршлагыг миний бие хүлээж авахгүй бөгөөд ийм үйлдэл гаргасан хэн нэгэн албан тушаалтантай шүүхдэнэ гэдгээ үүгээр мэдэгдэж байна.
NO DOUBLE STANDART – г эсэргүүцсэн ЭЗЦГ-ын дарга Я.Гэрэлмаа
2022-03-21
Эхийг 4 хувь үйлдэж станцын дотоод группд байршуулж, ёс зүйн хороо, ҮЭХ, ЭХЯ-ны сайдад хүргүүлэв.
Хамгийн харамсалтай нь манай хамт олныг дотоод группээс бүгдийг нь хасаж миний бүх постыг устгасан тул нийтийн сүлжээнд тавив.