Х.Нямбаатар: Ц.Мөнх-Оргил та далд ажиллагаа явуулдаг шүү!
Улс ТөрУИХ-ын чуулган болж байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Бизнесүүдийг дарамтгүй болгохыг дэмжиж байгаа юмаа. Тэр тусмаа энэ цар тахлын үед. Тиймээс бид УИХ тогтоол батлаад зарим төрлийн хяналт шалгалтын үйл ажиллагааг зогсоох үүрэг даалгаврыг оруулж ирэхийг Засгийн газарт үүрэг болгосон.
Арай ч ингэж үүрэг болгоогүй л дээ. Нэгт явж явж төлөвлөгөөт шалгалт чинь бизнесүүдэд хамгийн дарамт багатай нь байхгүй юу. Мэргэжлийн хяналтын байгууллага чинь салбар салбараар нь, үйл ажиллагааных нь чиглэлээр нь, компаниар нь ангилж байгаад жишээ нь энэ эрсдэлтэй юм гэж үзээд төлөвлөгөөт шалгалтуудаа хийж байх ёстой байхгүй юу.
Нөгөө компани нь ч гэсэн төлөвлөгөөт шалгалт ирнэ гээд үйл ажиллагаагаа цэгцлээд зөвлөгөөгөө авч байх ёстой. Явж явж хамгийн дарамттай юм чинь энэ мэдээлэл гомдлоор хэн нь бүү мэд гомдол гаргахаар тал талаасаа орж ирээд шалгаад тэр чинь л дарамт болоод байгаа юм.
Түүнийгээ арилгахгүй мөртлөө бизнест хамгийн хэрэгтэй байж болох юмаа больчих гээд байна шүү дээ. Дарамт багасгасан юм байхгүй, төлөвлөгөөт хяналт шалгалтаа бүр байхгүй болгочихоод хүнд байдалд оруулчихаад байх юм. Хоёрт гишүүд зөв хэлж байна. Энхтүвшин гишүүн сая үнэн хэллээ шүү. Ийм хууль гаргахгүйгээр Баасандорж дарга, шадар сайдтай төлөвлөгөөт хяналт шалгалтаа цөөлчихөөч дээ.
Хууль гаргахгүй байх эрх нь байж байгаа байхгүй юу. Шинэ сэргэлтийн бодлого дээр чинь ийм ийм салбараар нь ангилаад өгөөчээ, үүнийгээ бүтэн больчих, үүнийгээ хийчих гээд салбараар нь ангил гэсэн болохоос биш бүгдийг нь хяргаад хаячих гэж хэлээгүй. Гол юм чинь Х.Нямбаатар сайд ингээд байх юм. “Тэгээд л тэр иргэд хохирвол аж ахуй нэгж хариуцлага хүлээнэ” гээд.
Мэдээж аж ахуй нэгж хариуцлага хүлээнэ л дээ. Гэхдээ төр бас хариуцлага хүлээнэ. Яагаад гэвэл хохирсон иргэн маань хэлнэ шүү дээ. Үүнийг та нар ийм эрсдэлтэйг нь мэдсээр байж шалгаад эрсдлээс урьдчилан сэргийлж байх ёстой ажлаа 3 жил хийгээгүйгээс болоод би хохирчихлоо гэхэд ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээж л таарна шүү.
Хуулийн төсөл дээр санал хэлнэ. Засгийн газраас орж ирсэн гээд бүгдийг нь дэмжээд байхгүй шд. Буруу гэж үзвэл гишүүд буруу гэж хэлнэ. Засгийн газрын оруулж ирсэн төслийг эсэргүүцээд байна, Засгийг эсэргүүцээд байна гэж ойлгож болохгүй шүү Нямбаатар сайдаа. Бид бүгдээрээ энэ ажлыг зөв хийхийн төлөө л явж байна.
Үүний цаана ямар үр дагавар гарах уу бодоод үз дээ Нямбаатараа. Тэрийг л хэлээд байна шүү дээ. Эцсийн дүндээ төр хийх ёстой ажлаа хийхгүй орхичихлоо гэдэг мессежтэй үлдэх гээд байна. Салбар салбараар нь ангил л даа. Эрсдэл эрсдлээр нь ангилах хэрэгтэй ш дээ. Чимхлүүр ажил хийх хэрэгтэй. Тэрнийхээ дараа үүнийгээ оруулж ирж болж байгаа юм.
Тэгэхгүй хавтгайруулаад 3 жил төлөвлөгөөт шалгалт хийхгүй гээд орхичих чинь буруу болчихоод байна шүү дээ Нямбаатар аа!” гэсэн юм.
Харин Хууль зүйн сайд Х.Нямбаатар дараах хариултыг өгчээ.
“Мөнх-Оргил гишүүнээ. Монгол улсын Үндсэн хуулиар иргэн төрийн байгууллагын албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах түүнийгээ шийдвэрлүүлэх эрхтэй байхгүй юу. Тэр утгаараа өргөдөл гомдлоор хийгдэж байгаа төрийн шалгалтыг зогсооно гэдэг ойлголт ерөөсөө байж болохгүй.
Тэнд жинхэнэ хүний амь нас эрүүл мэнд өмч хөрөнгө хохирч байгаа тохиолдолд өргөдөл гомдлоо хяналт шалгалтын байгууллагад гаргаад түүнийг нь хяналт шалгалтын байгууллага хуулийн дагуу процессийн дагуу шалгалт явуулж хариулт өгдөг зарчимтай. Төлөвлөгөөт хяналт шалгалт дарамт иргэдэд учруулдаггүй ээ, аж ахуй нэгжүүдэд учруулдаггүй ээ гэж та хэлж байгаа бол үүн шиг өрөөсгөл ойлголт байхгүй.
Би түрүүн танд дундаж статистик тоо хэллээ шүү дээ. Цар тахлын өмнөх, цар тахлын дараах. Дунджаар жилд мэргэжлийн хяналтын байгууллага 10,000 обьектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийдэг юмаа. Энэ хяналт шалгалтыг нь бүр мөсөн зогсооё, энэ хооронд аж ахуй нэгж байгууллагуудтай мэргэжлийн хяналтын байгууллага хариуцлагын гэрээ хийгээд явья, шалгалт хийхгүй зайны хяналтаа давхар хэрэгжүүлье, технологийн хяналт шалгалтуудыг тогтмол үргэлжлүүлнэ гэдэг ийм л зүйлүүдийг ярьсан шд.
Та мушгиад байгаа юм. Та яг ярьж байгаа шигээ, харагдаж байгаа шигээ үйлдэл хийхгүй байгаа шдээ. Та энэ Засгийн газрын гаргаж ирж байгаа бодлого шийдвэрийг яаж унагаах уу л гэдэг ийм л далд ажиллагаа явуулдаг шд би танд өнөөдөр анх удаагаа үүнийг чинь хэлчихэе” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хариуд нь бас чимээгүй байсангүй.
“Цар тахлын өмнө төлөвлөгөөт шалгалт их байсан юм байна л даа. Тэрийгээ багасгах гээд байгаан байна. Үгүй болгох гээд байгаан байна. Тэрийг багасгах юм уу үгүй болгох гэж байгаа бол заавал ийм хууль гаргах хэрэггүй шдээ. Тэр төлөвлөгөөт шалгалтын чинь хуваарийг мэргэжлийн хяналтын байгууллага өөрөө тогтоож байгаа. Эрсдлээ л үнэлэх ёстой байхгүй юу.
Эрсдэлтэй зүйлтэй ажилладаг аж ахуй нэгж байлаа гэж бодоё. Тэрийг нэг жилдээ нэг удаа шалгах ёстой юу? Мэргэжлийн хяналтын байгууллага шалгах ёстой бол шалгана шдээ. Гэтэл 8 нэрийн барааны дэлгүүр байя гэж бодоё. Эсвэл нэг хоолны газар байлаа. Эрсдэл байхгүй бол тэрийг шалгах хэрэггүй л байхгүй юу
Салбар салбараар нь аж ахуй нэгж, үйл ажиллагааных нь эрсдэл дээр суурилсан шийдэл байх ёстой шдээ” гэлээ.