Азийн хөгжлийн банк санхүүжилтээр будааны чанар, үйлдвэрлэлийг сайжруулах төсөл
ДэлхийАзийн хөгжлийн банк байгал орчинд ээлтэй будаахудалдаалах төслийг эхлүүлснээр цагаан будааны салбарыгүйлдвэрлэлийн чиг баримжаатай салбар болгон шинэчлэх, өөрчлөхөд бүх хүчээ зориулж байна.
Органик бордоо ашиглан газар, усны нөөцийг арчлах төсөлнь Камбожийн жижиг тариаланчдыг ядуурлаас ангижруулж, Камбож болон гадаадад будааны зах зээлд илүү сайннэвтрэх боломжийг олгоход чиглэж байна.
Энэхүү төсөл нь цагаан будаа үйлдвэрлэдэг томоохон мужууд болох Баттамбанг, Кампонг Том, Прей Венг зэрэг мужуудын тариаланчдад цагаан будааны нэмүү өртгийн сүлжээний дагуу үйлдвэрлэх, үр ашгийг нэмэгдүүлэхэд тусална.
Мөн хөдөө аж ахуйн нөөцийн менежментийг бэхжүүлнэ.
Байгал орчинд ээлтэй будаа худалдаалах төслийн нэмэлт санхүүжилт нь Камбож дахь жижиг будааны тариаланчдыг ядруулаас ангижруулахад дэмжлэг үзүүлж, Камбож дахьцагаан будааны зах зээлд болон экспортод илүү сайн боломжийг олгоно.
Энэ төсөл Азийн хөгжлийн банкны олон арван төсөл болон Комбаж дахь төслүүдийн нэгэн адил бид ядуурлыг тогтвортой бууруулах, ялангуяа Камбож даяар жижиг фермерүүдийн ядуурлыг бууруулахад чиглэсэн.
Энэхүү нэмэлт санхүүжилтийн төсөл нь Баттамбанг, Кампонг Том, Прей Венг зэрэгт чиглэгдэнэ.
Энэхүү төсөл нь жижиг будааны тариаланчдад тулгардаг бэрхшээл үрийн будаа тариалах орцыг олж авах боломж хомс, мөн будаагаа сайн үнээр борлуулах, зах зээлд хангалттай борлуулах гэх зэрэг бэрхшээлийг шийдвэрлэхийг хичээж байна.
Мөн бид жижиг тариаланчдад уур амьсгалын таагүй үр дагавараас даатгуулах боломжийг олгодог уур амьсгал дээлтэй цагаан будааны даатгалын тогтолцоог нэвтрүүлж байна.
Уур амьсгалын өөрчлөлт нь аль ч жилд цагаан будааны ургацад сөргөөр нөлөөлдөг тул тэд энэхүү даатгалын тогтолцоогоор дамжуулан үйлдвэрлэлийн дутагдалын нөхөн төлбөрийг автоматаар авах болно.
Төслөөр дамжуулан даатгалын хураамжийн 50 хувийг тариаланч, 50 хувийг төсөл хариуцах бөгөөд энэ нь тэднийг хүнд жилүүдэд өр төлбөрт унахаас хамгаалах юм.
Энэ жил өмнөх жилүүдээс хур тунадас ихтэй жил байна.
Энэ жилийн цагаан будааны гарц өнгөрсөн жилтэй харьцуулахад сайн байна.
Миний амьдарч буй нутаг дэвсгэрийн усалгааны систем нь газар тариалан эрхлэхэд маш тохиромжтой.
Энэ жил ургац нэмэгдүүлэх хүчин зүйлс их байна.
Энэ жил би ердөө 0,8 га газар тариалан эрхэлсэн ч өмнөх жилүүдээс илүү ашиг олсон.
Би 5 сая гаруй риел (500 гаруйдоллар) олсон.
Би химийн бордоо хэрэглэхээс илүү органик, аюулгүй байхыг хичээж байна.
Өмнө нь Тайландаас ирээд зөвхөн химийн бордоогоор газар тариалан эрхэлдэг байсан.
Ургац хураах үед бага зэрэг ургац авсан.