Хүнд хэлэхэд ичмээр боловч, эрүүл мэндэд тустай зуршлууд
Сонин ХачинБид бусдад хэлэхээс ч ичмээр, бусдын өмнө хийхээс санаа зовмоор зуршлууд гэж байдаг.
Хүн бүр л үүнийгээ нууж, аль болох хийхгүй байхыг хичээдэг билээ.
Тэгвэл эдгээр нь таны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг гэвэл итгэх үү?
Ингээд хамтдаа ичмээр боловч, эрүүл мэндэд тустай зуршлуудыг мэдэж авцгаая.
№1 Шүлсээ хаях
Олон нийтийн газар шүлсээ хаяж байгаа хүмүүс эвгүй харагддаг шүү дээ.
Тэднийг хүн бүр л ямар соёлгүй бүдүүлэг юм бэ гэсэн нүдээр харж, муухай царай гаргадаг.
Гэхдээ дасгал хөдөлгөөн хийсний дараа шүлсээ хаях нь таныг чөлөөтэй амьсгалахад туслах байна шүү.
Ихэвчлэн бид хамраараа амьсгалдаг бөгөөд энэ нь агаарыг бүлээцүүлж, чийглэг болгодог.
Харин бид дасгал хийхдээ амаараа амьсгалах хандлагатай байдаг бөгөөд энэ нь амьсгалын хэв маягт саад болж буй шүлсийг бий болгоход хүргэдэг.
Тиймээс үүнийг биеэс зайлшгүй гадагшлуулах шаардлагатай.
№2 Бохь зажлах
Хэдийгээр бохь зажлах нь тийм ч их ашиг тустай, биед эерэг нөлөөтэй биш боловч, тодорхой хэмжээнд танд ашиг тусаа үзүүлнэ.
Бохь зажлах нь тархины үйл ажиллагааг сэргээж, стресс бухимдлыг тайлж кофетой адил үүрэг гүйцэтгэнэ.
Гэхдээ кофеноос ялгагдах нь кафейны агууламжгүй тул, таны биед хор нөлөө үзүүлэхгүй.
№3 Унгах
Унгах нь хүний биед сайнаар нөлөөлдөг нэгээр тогтохгүй олон шалтгаан байна.
Бид унгас гэхээр л хүн ичмээр муу муухай зүйл мэтээр хүлээн авдаг.
Гэтэл энэ нь ичмээр биш харин ч бидний хоол боловсруулах эрхтний тогтолцоо зөв ажиллаж байна гэсэн дохио аж.
Мөн үүгээр дамжуулж өөрсдийн эрүүл мэндийг ч хянах боломжтой.
Жирийн хүн өдөрт дунджаар 5-10 удаа унгадаг гэнэ шүү.
№4 Шүршүүрт шээх
Энэ нь хэлэхэд ичмээр боловч, нийт хүмүүсийн 75 хувь нь дор хаяж нэг удаа шүршүүрт орж байхдаа шээж байсан болохыг судалгаар тогтоосон байдаг.
Үнэндээ энэ нь тийм ч ичээд байхаар зүйл биш бөгөөд таны эрүүл мэндэд ч давхар сайнаар нөлөөлнө.
Хөл дээрээ шээх нь хөлний мөгөөнцрөөс сэргийлж, бактерийг устгах аж.
№5 Хумсаа мэрэх
Хумсаа мэрэх үед бид хумсны дээр доор нуугдсан бактерийг биедээ оруулна.
Харин энэ нь дархлааны систем цагаан эсийг үйлдвэрлэж, бактертай тэмцэхэд хүргэх аж.
Энэ нь нэг ёсондоо дархлааны системийг тулаанд бэлтгэж байгаа хэрэг гэнэ шүү.
№6 Нусаа идэх
Тиймээ нусаа идэх биед тустай.
Та магадгүй гайхаж бас, итгэхгүй байж болох юм.
Тэгвэл үүнийг баталсан олон судалгааны ажил байдгийг дуулгая.
Нусаа идэх нь дархлааны систем дэмжих нэгээхэн арга аж.
Энэ нь нусанд наалдсан өвчин үүсгэгч вирусыг биед нэвтрэхээс өмнө дархлааны систем танихад тустай гэнэ.
№7 Усанд орохгүй удах
Өдөр болгон усанд орох нь цэвэр цэмцгэр байдлыг авчрах ч, тийм ч зөв биш гэнэ шүү.
Тиймээс ганц хоёр өдөр усанд орохгүй байлаа гээд буруудахгүй.
Өдөр бүр усанд орсноор арьс, үс хуурайшиж, биед ус, чийгшил дутагдаж эхэлнэ.
Үүнээс болж арьс гундаж, үрчлээтэж, үс унаж, хумс хэврэгжинэ.