Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гинхэ "Найдвар намайг урагшлуулж, цөхрөл намайг хатуужуулдаг"

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-03-28 00:51:39

Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гинхэгийн "Найдвар намайг урагшлуулж, цөхрөл намайг хатуужуулдаг" гэдэг номыг нь уншаад хайрламаар хүн шиг санагдаж байсан. 

Түүний нэг том алдаа...

Тэр бусдад ханддаг шигээ бусдыг ч бас өөр шигээ гэж андуурсан...

Түүнд аав ээж, хань нөхөр, үр хүүхэд гэж үгүй

Түүнд эд баялаг, эрх мэдэл, элдэв ааш ч үгүй

Түүнд зөвхөн аавых нь бүтээн босгосон Солонгос эх орон нь л байсан... 

Түүний хамгийн их хайрлаж түүнийхээ төлөө бүхнээ зориулахад бэлэн зүйл бол эх орон нь..

Харин эмэгтэй хүнийх нь хувьд түүнд улс төр, ялангуяа өнөөгийн эрх мэдлийн төлөө үргэлж ширүүн тулаан өрнөж байдаг хүмүүс дунд тэр дэндүү болгоомжгүйгээр зөвхөн урдах ажлаа л хийсэн.

Түүний эсрэг улс төрийн маш туршлагатай том сөрөг хүчин байсан ч тэрээр өөрийгөө хамгаалах юу ч хийдэггүй байсан...

Түүнийг Эрх мэдэлтэй болоод амжилттай алхаад эхлэнгүүт түүнийг хүрээлэгчид хуурамч найз нөхөд, цүнх баригчид бүгд түүнийг шагшин магтаж Солонгосын төлөө амь биеэ зориулан хамтдаа зүтгэнэ гэж итгэлийг нь олж авсан.   

Харин тэд түүний итгэлийг олж авангуутаа сайн хүний нэрийг 3 худалдаж иднэ гэгчийн үлгэрээр энэ тэнд эрхтэн дархтан мэт аашилж элдэв булхиаг үйлдэж эцэст нь  тэдгээр нь бүгд илчлэгдэхэд Пакийн зөвшөөрлөөр үйлдсэн мэт мэдүүлэг өгсөн байдаг.

Харин түүнд хэлэх үг олдоогүй.

Бүх бурууг өөрөө үүрж хэнийг ч буруутгаагүй... 

Гайхалтай тэсвэр хатуужил... 

Түүнд угаас хорогдох зүйл эх орноос нь өөр үгүй...

Өнөө цагт зөвхөн ашгийн төлөө нөхөрлөдөг хуурамч найз олон..

Ашигтай бол хушуу дэвсэн жүжиглэнэ.

Tэд таныг бусдын хажууд магтангаа матдаг, өмгөөлөнгөө доромжилдог, хамтдаа зүтгэнэ шүү гэж бүх эрх мэдлийг нь ашигладаг. 

Эцэст нь мэдээгүй мэт гүтгэдэг, хохирсон мэт өөрөө мултраад өрөөлийн амьдралыг үгүй хийдэг хүн дүрстэнгүүд энэ мэт ховорхон төрөх сахиусан тэнгэрүүдээ гомдоодог...

Үнэхээр харамсалтай.

Тэр бүгдийг уучилж дахин инээмсэглээсэй.

Хүн гэдэг амьтан Шунал хүсэл, атаархал, атаа хорслын төлөө бусдын ганцхан олдсон амьдралыг нь бүү сүйтгээсэй... 



Холбоотой мэдээ