Крис Рокыг алгадсан Уилл Смитэд ЯЛ оноож магадгүй гэв

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-04-01 05:36:19

Жүжигчин Уилл Смит өнгөрөгч даваа гарагт Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр комедиан Крис Рокыг алгадсан нь түүнийг эрүүгийн хэрэгтэн болоход хүргэжээ.  

Хэдийгээр Крис Рок "Гомдолгүй" хэмээн мэдүүлсэн ч энэ нь уг хэргийг өршөөх үндэслэл болохгүй хэмээн Лос Анжелесын прокурор Стив Кули "The Post Tuesday" сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Крис Рокийг алгадсан нь өөрөө хангалттай нотлох баримт болох учраас хохирогчийн мэдүүлэг, саналыг харгалзалгүйгээр Уилл Смитэд ял оноох боломжтой гэж прокурор онцолсон байна.

Түүнчлэн "Хохирогч нь прокурор яллах эсэхэд хяналт тавьдаггүй. Калифорни мужийн шүүх улсын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах боломжтой бөгөөд үүнийг хэрэгжүүлэх ёстой. 

Энэ үйлдэл илт эрүүгийн гэмт хэрэг байсан. Нотлоход ч амархан. Тийм болохоор энэ хэргийг зүгээр хаачихаж болохгүй" гэдгийг хатуу сануулжээ. 


Академийн зүгээс Уилл Смитийн үйлдлийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Үүнийхээ дагуу шалгалт хийж эхэлсэн бөгөөд "Бид энэ хэргийн талаар албан ёсоор хяналт, шалгалт хийж эхэлсэн. 

Манай дүрэм, журам болон ёс зүйн стандарт, Калифорнийн хуулийн дагуу цаашид авах арга хэмжээ, үр дагаврыг судлах болно" хэмээжээ. 

Цагдаа нар орон нутгийн цагаар мягмар гарагийн 14:40 цагийн орчимд Уилл Смитийн гэрт очин хяналт, шалгалт хийж эхэлсэн байна. 


Холбоотой мэдээ