Ж.Байден үнийг тогтоон барихыг тулд стратегийн нөөцөөсөө нефть гаргана
ДэлхийАНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден стратегийн нөөцөөс өдөрт нэг сая торх нефть гаргах үүрэг өгөхөөр төлөвлөж байгаа талаар уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ.
Энэ нь АНУ болон түүний холбоотнууд Украины нөхцөл байдалтай холбогдуудан Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээнүүд авснаас үүдэлтэй үнийн өсөлтийг тогтоон барих зорилготой бололтой байна.
Ж.Байден шатахууны үнийн өсөлтийг зохицуулах засаг захиргааныхаа төлөвлөгөөний талаар пүрэв гарагт танилцуулж магадгүй байна.
Стратегийн нөөцөөс хэдий хугацаанд нефть гаргах талаар эцэслэн шийдвэрлээгүй байгаа ч хэдэн сарын турш үргэлжилж магадгүй гэж нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлжээ.
АНУ-д өнгөрсөн хоёрдугаар сард инфляцын түвшин сүүлийн 40 жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсний сацуу Орос Украин руу довтолсноос хойш нефтийн нефть, шатахууны үнэ өсөх болоод байгаа юм.
Лхагва гаргийн байдлаар нэг торх нефтийн үнэ 105 ам.долларт хүрээд байгааг жилийн өмнө 60 ам.доллар байсантай харьцуулахад эрс өсөөд байна.
Өнгөрсөн 11 дүгээр сард Ж.Байдены засаг захиргаа стратегийн нөөцөөсөө 50 сая торх нефтийг гаргахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн юм.
Хожим нь Украины дайн эхэлсний дараа АНУ болон 30 орон нөөцөөсөө 60 сая торх нефть гаргахаар тохиролцсон билээ.
АНУ-ын Эрчим хүчний яамны мэдээллээр, гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар стратегийн нөөцөд 568 сая гаруй торх нефть байна.
ВАШИНГТОН. /CNBC/.