ОХУ-ын эсрэг АНУ, Европын хориг дэлхийн эдийн засгийг хямрааж байна !!!
Дэлхий“Агуу перестройкийн” хоёр дахь шатны онцлогуудын тухай шинжээч Владимир Прохвалитов www.fondsk.ru-д бичсэн нийтлэлийг орчуулан хөрвүүлэн хүргэж байна.
…Даллас хотын Холбооны нөөцийн банкны шинжээч Лутц Киллиан, Майк Планте нар Оросын эсрэг хориг арга хэмжээний дайн үргэлжилж, Оросын эрчим хүчний нөөцийг хааж байгаа нь дэлхийн эдийн засгийг маш хүнд уналтад оруулах аюул заналхийлж байна гэжээ. Тэд дэлхийн эдийн засгийн уналт, цаашлаад инфляцийн өсөлт зайлшгүй гэж үзэж байна.
Барууны олон шинжээч энэхүү сүйрлээс хэрхэн амьд гарах талаар марзагнасан, хошин маягийн зөвлөмжүүдийг өгч байгаа юм. Тухайлбал, долоо хоногт гурван удаа гэрээсээ ажиллах, албан томилолтоор явахгүй байх, онгоцоор биш шөнийн галт тэргээр зорчих, нийтийн тээврээр зорчих, хувийн автомашинаас татгалзахыг Олон улсын эрчим хүчний агентлагаас зөвлөсөн байна. Эрчим хүчний зардлыг бууруулахын тулд дулаан ба халуун усны температурыг багасгах, хоёр цамц давхарлаж өмсөхийг ч зөвлөжээ. Нью-Йорк сургуулийн профессор Тереза Гиллардуччи америкчуудад амьтны хоол хүнс, тэжээлдээ хэмнэлт гаргахыг, мөн малын эмч рүү бага очихыг зөвлөж байна.
Эдгээр зөвлөмж нь анх сонсоход инээдтэй. Гэхдээ бодитой. Тэд бүгд Клаус Швабын “агуу перестройка”- тай нийцэж байгаа нь сонирхолтой. Брюссельд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Жо Байден америкчуудад хандан “Хүнсний хомсдолын хувьд энэ нь бодитой нүүрлэх болно.Эдгээр хориг арга хэмжээний үнэ цэнэ нь зөвхөн Орост төдийгүй асар олон улс оронд нөлөөлнө” гэж хэлсэн.
Жо Байдены засаг захиргаа АНУ-д газрын тос, байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлэх бодолгүй байна. Шатахууны үнэ дээд цэгтээ хүрээд байна. Удахгүй инфляц хоёр оронтой тоонд хүрнэ. “Ардчилсан намынхан хямралын бурууг хэн нэгэнд эсвэл ямар нэгэн зүйлд тохохын тулд чадах бүхнээ хийж байна. Жен Псакигаас эхлээд Ардчилсан намынхан та бидний бүх зовлонгийн шалтгаан байхыг хүсэхгүй байна. Хэнийг буруутгах вэ. За яахав, В.Путиныг буруутан болгочихъё” гэж “Detroit.7 days” сонин бичжээ.
Одоо АНУ-ын эрх баригчид хямралд нэрвэгдсэн бүх хүнд 100 ам.доллар тараахыг санал болгож байна.
Их Британид ч мөн адил зүйл болж байна. “Их Британид хоол хүнс, тоглоом зэрэг өргөн хүрээний барааны үнэ өсөж, эрчим хүч, түлшний үнэ өссөн зэрэгт ард иргэд нэрвэгдлээ” гэж “The Guardian” мэдээлэв. Лейборист Рэйчел Ривз “Наад зах нь 30 жилийн хугацаан дахь амьжиргааны түвшний хамгийн муу хязгаарлалт”-ын тухай яригдаж байна гэжээ. 23.4 сая хүний (Их Британийн хүн амын 34 хувь) орлого нь амьжиргааны доод түвшиндээ хүрэхгүй байна.
Британичууд ирэх дөрөвдүгээр сард эрчим хүчнийхээ үнийг нэмэхээр болсон. “Quilter Investors”-ийн шинжээч Пол Крэйг Их Британийн инфляци “аймшигтай” байна гэв. Их Британид амьдардаг хүмүүсийн хувьд амьдралаа залгуулах нь улам бүр хэцүү болж байна. Зарим айл өдөрт хоёр цаг л халаалтаа асааж, бусад үед гар чийдэн ашиглаж байна.
Британичууд хамгийн хүнд байдалд бэлтгэж байх хооронд “Францын засгийн газар хүнсний хямралыг даван туулахын тулд тус улсад хүнсний картнэвтрүүлэх гэж байна” гэж ерөнхийлөгч Э.Макрон мэдэгдэв. Баян чинээлэг барууны хувьд энэ бол урьд өмнө байгаагүй зүйл юм. Э.Макрон “Хүнсний хямрал зайлшгүй болно” гэж үзэж байна. Францад нэг сарын дотор улаан буудайн үнэ 40 хувь, мах, наранцэцгийн тос, сүү, зөгийн бал 50 хувиар өссөн байна.
Эдийн засгийн байдал муудаж байгаа энэ үед францчууд ерөнхийлөгчийн сонгуулийг сонирхохоо больсон гэж Парисын Геополитикийн академийн судлаач Алеся Милорадович “Холбооны сүлжээ” компанид өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Тэрбээр “Le Figaro” сэтгүүлийн санал асуулгаар францчуудын бараг 60 хувь нь “Тус улсад үргэлжилж буй ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг сонирхохгүй байна” гэв. Сонгууль дөрөвдүгээр сарын 10-нд болно.
Үүний зэрэгцээ Францад шатахууны үнийн өсөлтөөс болж тариачид, загасчид, тээвэрчид, барилгын ажилчид, таксины жолооч нарын эсэргүүцэл нэмэгдсээр байна. Британи болон Вендегийн өмнөд хэсгийн загасчид Нантад жагсаал зохион байгуулж, төрийн далбааг шатаав. Зарим загасчин далайд гарахаа больсон. Нормандын загасчид Гавр боомт болон газрын тос боловсруулах үйлдвэрийн гүүрийг хаажээ.
Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек “Deutschlandfunk” радиод хэлэхдээ “Засгийн газар Оросын хийг орлох түлш олохын тулд боломжтой бүхнийг хийж байна” гэв. “Хэрэв бид ирэх өвөл илүү их хий авахгүй бол, эсвэл Оросоос хий нийлүүлэхээ зогсоовол бүх байшингаа халааж, үйлдвэрээ бүхэлд нь ажиллуулж чадахгүй” гэж тэрбээр хэллээ. Мэдээж хангалттай биш. Р.Хабек үүнээс “зайлсхийж чадна” гэж найдаж байгаа.
“Дойче” банкны тэргүүн Кристиан Швинг Оросын “Хойд урсгал-1” хийн хоолойд шинэ хориг арга хэмжээ авахгүй байхыг уриалж, энэ нь Германд үнийг мэдэгдэхүйц өсгөхөд хүргэнэ гэв. Хөдөө аж ахуйн сайд Жем Оздемир мөн германчуудыг мах бага идэхийг уриалсан. “Цар тахал”, “ногоон эрчим хүчний шилжилтийн” домог, дараа нь дэлхийд өлсгөлөнгийн айдас түгээсэн Оросын эсрэг хориг арга хэмжээ, эдгээрийг эхлүүлсэн улсуудад эхлээд цохилт өгч байна.
Хятад, Энэтхэг, Саудын Араб, Турк тэргүүтэй улс, орнууд өөрийн мөнгөн тэмдэгтээр Орос Улстай бүх төрлийн арилжаа хийхээр болж Америк доллараас татгалзлаа.
Ам доллараа үнэгүй цаас болгох бодлогогүй алхам хийсэн АНУ сандарч байна !!!
Бээжингийн цагаар өнгөрсөн бямба гаригийн өглөө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар хоёр цаг орчим хугацаанд цахим ярилцлага хийсэн байна.
Жо Байден, Си Жиньпинтэй хоёр цаг ярьж Орос Улсад бүү тусал хэмээн ятгасан хэдий ч амжилтыг эс олов. Эцэст нь хэрвээ ямар нэгэн байдлаар Оросод тусалвал та нарт ч гэсэн хориг тавих тухай сүрдүүлэх утга аястай сануулаад дүрстэй яриагаа өндөрлөв. Харин Си Жиньпин нэх тоосон ч үгүй хариуд нь мушилзан инээв. Америк долларыг үнэгүй цаас болгох бодлогогүй алхам хийсэн Жо Байден сандарч байна.
Дэлхийд хамгийн хямдаар их нефть олборлож, бас Хятадад ихийг нийлүүлдэг Саудын Араб юань-аар тооцоогоо хийхээр тохирч байна. ОХУ – БНХАУ хоорондоо хийдэг бүх төрлийн арилаагаа рубль ба юань-аар хийдэг болоод зургаан жил болж байна. Сая Энэтхэг Улстай Оросууд рубль болон рупигээр хоорондоо худалдаа хийхээр тохиролцож эхэллээ. Мөн Турк Улс ч гадаад худалдаагаа доллараар биш өөр валютаар хийдэг болно гэж АНУ-ыг сандаргаж байна.
Мөн саяхан Евра Аз-ийн таван орон хоорондох худалдаандаа долларын оронд хэрэглэх тусгай нэгдсэн мөнгөн тэмдэгт нэвтрүүлэх болсоноо зарлав. Ингээд дэлхийн хүн амын 3-ны 2 хувийг эзэлдэг том гүрнүүд доллараас татгалзаж эхэллээ. Дэлхийн олон орнууд ч валютын нөөцөө доллараар хадгалахаасаа татгалзаж эхлээд байна.
Мөн Жо Байден, Си Жиньпин нарын ярианы сэдэв мэдээж Украинд Оросоос явуулж буй дайны ажиллагаа байв. Энэхүү ярианы явцад “Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийлэлд Хятад улс ямарваа материаллаг дэмжлэг үзүүлбэл ямар хорт үр дагаварт хүрч болохыг ерөнхийлөгч Хятадын талд тайлбарласан” гэж Цагаан ордноос мэдээлжээ. Уг үр дагавар зөвхөн Хятадад төдийгүй, дэлхий нийтэд хэрхэн сөрөг нөлөө үзүүлэхийг энэ үеэр онцолсон гэв.
Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч энэхүү дайныг дуусгахад Путинд нөлөөлөх ямар нэг хүсэлт Си Жиньпинд тавиагүй гэж Цагаан ордон мэдээллээ. “Ерөнхийлөгч Хятадын талд ямар нэг тодорхой хүсэлт тавиагүй. Тэр нөхцөл байдлыг яаж дүгнэж байгаагаа болон Хятадын талаас Путиныг дэмжих үйлдэл гаргавал ямар үр дагавартай болохыг тодорхой тайлбарласан. Хятад улс шийдвэрээ өөрөө гаргах ёстой гэж бид үзэж байгаа” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.
Тэгвэл Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлаг төрийн тэргүүнүүдийн хооронд “илэн далангүй, гүн гүнзгий” яриа болж өнгөрснийг тэмдэглээд Украин дахь нөхцөл байдал Хятад улсын хүсч, төсөөлж байгаагүй хэмжээнд хүрсэн болохыг Си Жиньпин дарга АНУ-ын ерөнхийлөгчид илэрхийлсэн. Тэр бас дайныг дуусгах талаар Хятад улс ямар нэг үүрэг гүйцэтгэх санал хэлээгүй.
“Барын хүзүүнд хонх зүүсэн хүн өөрөө хонхыг салгах ёстой” гэсэн зүйр үгээр АНУ болон НАТО ОХУ-тай яриа хэлэлцээ эхлүүлэх ёстой гэж үзэж байгаагаа Си Жиньпин дарга илэрхийлсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, Украиныг НАТО-д элсүүлэхийг оролдсон нь Оросын талтай сөргөлдөх үндсэн шалтгаан болсон гэж үзэж байгаа юм байна. Хятадын төрийн тэргүүн бас Тайванийн асуудлыг яриандаа хөндсөн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.
“АНУ дахь зарим хүмүүс Тайванийг тусгаар тогтнуулах зорилготой хүчнийхэнд буруу дохио өгч байгаа нь маш аюултай үйлдэл юм. Хэрвээ Тайванийн асуудлыг зөв зүйтэй аргаар шийдэхгүй бол хоёр улсын харилцаанд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ” гэж Си Жиньпин анхааруулсан байна. “Хятад улс хаана зогсох, түүхэнд ямраар үлдэхээ өөрсдөө шийдэх ёстой” гэж Цагаан ордны Хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгдэв.
Ерөнхийлөгч нарын хүсэлтээр хоёр улсын албаны төлөөлөгчид ойрын өдрүүдэд хэлэлцээ хийх бөгөөд Байден ирэх долоо хоногт Бельгийн нийслэл Брюссельд болох НАТО-гийн ээлжит бус чуулганы үеэр барууны бусад удирдагчидтай Хятадын тухай хэлэлцэхээс өмнө тус улсын удирдагчтай ийнхүү цахим уулзалт хийсэн аж.