Жүжигчин Амгаа: Г.Дамдиннямыг согтуу зодолдож байхад нь өмөөрөөд нүдээ таглуулж байлаа

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-04-01 22:01:45

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Энэ талаар Г.Дамдинням гишүүн өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Нам хүнийг гэмт хэргийг тогтоох газар биш. Хууль хяналтын газар шалгаад гараад ирнэ. Би ерөөсөө үүнээс айхгүй байна. Иргэн Дамдинням байх үед болсон асуудлыг одоо улстөрч болсон хойно нь холбож буруутгадаг байж болохгүй” гэсэн юм.

Тэгвэл энэхүү ярилцлагыг үзсэн жүжигчин Амгаа түүнийг боловсрох тусмаа, зэрэг ахих тусмаа зэрлэг бүдүүлэг болж буйг гайхжээ. Тэрээр өөрийн цахим хуудснаа “Арван жилд байхад Эрдэнэтэд ирж илтгэл тавьж байлаа.

Энэ ах шиг гоё ярьдаг болохсон гэж бодсон. Оюутан болоод ирсэн залуучуудын байгууллага толгойлоод байсан энэ ахыг даган дуурайх, хүндлэл хүндлэл бүр л нэмэгдэж RED ROSE restaurant-д болсон шинэ жилийн зодоонд нь өмөөрч өмнүүр нь ороод нүдээ таглуулж л явлаа.

Хожмоо гадаадад сураад, бизнес өргөжүүлээд гишүүн болоход нь ийм л залуу үе гарч ирээд энэ орныг өөд нь татах байхдаа гэж баярлаж байлаа. Тэгсэн өнөө ах маань боловсрох тусмаа, зэрэг ахих тусмаа зэрлэг бүдүүлэг юм яриад эхэлдэг байнашдээ”гэжээ.

Холбоотой мэдээ