Тайландын залуус COVID-19 өвчны хямралын нөлөөгөөр хүүхэдтэй болохоос татгалзаж байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-04-01 12:28:06

Дэлхийн эдийн засаг улам дордож, COVID-19 өвчны тахал бусад хямралын нөлөөгөөр Тайландын залуус тодорхойгүй ирээдүйгээс эмээжгэр бүл зохиож, хүүхэдтэй болохоос татгалзах болжээ

Сүүлийн жилүүдэд төрөлт багасаж байгаа нь улс орныэдийн засагт хэрхэн нөлөөлөх тал дээр ч мэргэжилтнүүд санаа зовниж эхэлсэн байна

Улс төр судлаач Хун Баз залуу хосууд гэр бүл зохиоход бэлэн биш байгаагийн хамгийн гол шалтгаан нь COVID-19-ын тахлын эдийн засагт үзүүлсэн нөлөөлөл гэдгийг онцлов. 

Тэрээр хэлэхдээ  инфляц мэдэгдэхүйц өссөн ч, цалин хэвээрээ байгаа нь Тайландчууд гэр бүлээ зохиоход бэрхшээл үүсгэж байна

Ихэнх Тайланд иргэдийн хувьд өөрсдийгөө авч явах чадалгүй байгаа нь залуусд гэр бүл зохиох шийдвэр гаргахаасаа өмнө хоёр удаа бодохоос өөр аргагүй болж байна гэлээ.

 

• Кнот - ажилтан

 

Хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа шалтгаан нь гол төлөв эдийн засгийн байдал, COVID-19 тахал юмЭдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа нь олон залуучуудыг гэр бүлтэй болохоо шийдвэрээ хойшлуулахад хүргэсэн

Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал муудсан

Эдийн засгийн сэргэлтирээдүйн өсөлт нь тодорхойгүйамьжиргааны өртөг нь дундаж орлоготой харьцуулахад маш өндөр байгаа нь нөлөөлсөөр байна.

 

• Хун Баз - улс төр судлаач:

 

Энэ бол маш том асуудал. Бидний үр хүүхэдач зээ нарын үеийнхэн биднийхээс өөр нийгэмд амьдарна

Өмнөх үеиийнхэнд байгаагүй арга замаар хүмүүс мэдээлэл олж авчбусадтай холбогдох боломжтой болсон

Өнөөдөр хүмүүс интернетээс мэдээлэл хайж байна

Энэ нь бидэнд илүү их мэдлэг олж авах боломжтой гэдгээ мэдрүүлдэг

Бидний харилцах, мэдээлэл олж авах арга замууд өөрчлөгдөж байгаа нь үе үеийн ялгааг бий болгож байна. 

Харин энэ шинэ үед төрөлт төрөлт багасаж байгаад харамсаж байна.

 

• Хун Намтан - бие даасан ажилтан:

 

Тайландчууд хүүхэдтэй болохыг хүсдэг гэж би хэлмээр байна.

 Гэвч хүүхэдтэй болох үед яаж асрах вэ, ирээдүйд яах вэ гэдгийг нь бодолцох ёстой

Өнөөдрийн эдийн засгийн үед ажилтай байсан ч амьдархад хэцүү байна

Бүтэн цагийн ажилтай байсан ч олон хүмүүс амьдралаа залгуулахын тулд өөр ажил хайхтэр байтугай дэлгүүр нээх шаардлагатай болж байна. 

Тиймээс бид залуу гэр бүлүүдээ дэмжих ёстой.

 

• Хун Базулс төр судлаач:

 

Хүмүүс хүүхэд төрүүлэхгүй байх шийдвэр гаргаж байгаа нэг шалтгаан нь COVID-19 тахал гэж би бодож байна

Цар тахал дэлхийн эдийн засагт нөлөөлсөн

Инфляц өссөн ч цалин зогслнги байдалтай байнаТүүгээр ч зогсохгүй тахал өвчин бидний өдөр тутмын амьдрал илүү их ачаалалтай байгааг мэдрүүлсэн.

 Хүүхэдтэй болно гэдэг эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг

Өмнө нь залуу хосууд хүүхэдтэй болох талаар төлөвлөдөггүй байсан

Харин өнөөгийн нийгэмд гэр бүлийн амьдрал битгий хэл өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх нь өмнөхөөсөө хамаагүй хэцүү байгааг бид харж байна.



Холбоотой мэдээ