Владимир Зеленский: Хятадыг манай талд ороосой гэж хүссэн

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-04-03 00:33:33

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Fox News” телевизэд өгсөн ярилцлагадаа БНХАУ-ыг Украины талд байгааг харахыг хүссэнээ хэлжээ.

Тэрбээр “Хятад улсыг манай талд байгааг хармаар байсан. Гэхдээ тэдний л сонголт. АНУ болон БНХАУ-ын шууд харилцаа холбоогүйгээр дэлхий дахинд шаардлагатай үр дүнд хүрэх боломж байхгүй гэж бодож байна” гэсэн байна.

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян Бээжин Украинд болж буй үйл явдлын тал дээр бие даасан байр суурийг баримталж буйг мэдэгдсэн билээ.

Хятадын дарга Ши Жиньпин дэлхийн улс орнуудад хандан Орос, Украины яриа хэлэлцээг дэмжихийг уриалсан юм. Ши Жиньпин “Гал дээр тос нэмэх биш харин яриа хэлэлцээг дэмжих хэрэгтэй” гэсэн билээ.

Мөн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И “Украины хямралаас сургамж авах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Холбоотой мэдээ