Төрийн өмчит компаниудын дарга нарын "шахаа" !!!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-04-04 00:35:00

Төрийн өмчит компаниудын дарга нарын "шахаа" !!!


Огт ажиллаладаггүй , хуучин тоног төхөөрөмжүүдийг хагас тэрбумаар уурхайдаа “шахсан” дарга нарт хүлээлгэх хариуцлага Монголын төрд байдаггүй ээ. 

Тухайлбал:

Шивээ-Овоо ХК-ийн  дарга нарынх нь  419 сая төгрөгөөр уурхайдаа  “шахсан ” хуучин хөдөлгүүр 3 жилийн туршид нэг ч удаа ажилласангүй. 

“Эрдэнэс Монгол “ Төрийн өмчит компаний харьяа Говьсүмбэрт нүүрс олборлогч  “Шивээ-Овоо” ХК  2021 онд  8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, татварт 11 тэрбумын өртэй болсон байна.

Уурхай ийнхүү ашиггүй ажиллах болсны нэг шалтгаан нь  дарга нар нь  ажилладаггүй тоног төхөөржмийг өндөр үнээр уурхайдаа  "шахдаг" явдалтай холбоотой юм.  

2017 онд “Шивээ-Овоо “ ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Ц.Энхтүвшин, дэд дарга Э.Цасчихэр, Д.Алтансүх  нар нь уурхайг эхнэр, хүүхэд, хамаатан саднуудаараа дүүргэж, олон жил ажилласан инженер техникийн мэргэжлийн ажилтнуудыг жилд 40-50-иар нь ажлаас нь халжээ.  Хяналтгүй, хамаатан саднууд дүүрсэн энэ уурхайн тендэрт дарга нар нь хуучин, огт ажилладаггүй тоног төхөөрөмжүүдийг өндөр үнээр нийлүүлж иржээ.  

 Тус уурхайгаас зарласан тендэрүүдэд “Мөлүү хээр”, “Хаштехник”, ”Ташаа домбон”, “Пинакле” гэсэн 4 компани голдуу  шалгардаг байна.

2019 онд тус компани  экскаваторын хөдөлгүүр генератор  нийлүүлэх тендэр зарлаж, “Мөлүү хээр” ХХК шалгарч 419 сая төгрөгөөр ЭКГ-10И загварын  3 ширхэг  хөдөлгүүр нийлүүлсэн байна.

Гэвч эдгээр нь хуучин, огт ажилладаггүй хөдөлгүүрүүд байсан бөгөөд техникийн комиссын дүгнэлтээр дахин засварт явуулсан боловч дахиад  ажиллаагүй байна.

Ингээд 419 сая төгрөгийн үнэтэй хөдөлгүүр 3 жилийн дотор нэг ч удаа ажилласангүй.

Энэ тендэрийг шалгаруулах  үнэлгээний хорооны комиссын дарга нь уурхайн дэд захирал Э.Цасчихэр өөрөө байжээ.  

Тендэрт шалгаруулсан хөдөлгүүр нь ажиллахгүй асуудал үүсэнгүүт Э.Цасчихэр дарга  “үнийн дүнгээ та нар буруу тавьсан”  гэж ажилчдаа загнахаас хэтэрсэнгүй.

 Мөн онд уурхайд   650 сая төгрөгөөр ашиглах боломжгүй  нүүрс бутлагч нийлүүлсэн байна.

Үүнийг  уурхайн дэд дарга Д:Алтансүхийг  нийлүүлсэн гэж ажилчид нь ярьж байна. 

Төрийн өмчит компаниуд ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа нь улс төрчдийн шахааны дарга нарын энэ мэт мөнгө угаалтаас үүдэлтэй юм.

Сонгуульд ажилласан цүнх баригчдаа төрийн өмчит компаниудад эзэн суулгана.

Тэд нь ах дүү хамаатан саднаараа нийлж байгаад төрөөс тоносон мөнгөөрөө буцаагаад улс төрчөө дэмждэг “чөтгөрийн тойрог” нэгэнт бий болжээ.

“Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хүн бол дэд захирал Д.Алтансүх нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүн,  Санхүү хангамж хариуцсан  дэд захирал Э.Цасчихэр нь Ч.Хүрэлбаатарын хүн.

Э.Цасчихэр нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа авлигал албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж байсан билээ.

Шивээ-Овоогийн уурхайн дарга нарын уурхайг хувийн компани шигээ ажиллуулж, хууль зөрчиж байгааг таслан зогсоох чадал төрд алга уу? 

Зураг дээр:

Шивээ-Овоод дарга нарынх нь шахсан ажилладаггүй хөдөлгүүр, бутлуурууд 

Сэтгүүлч Б.Отгон 2022.04.04


Холбоотой мэдээ