Э.Бат-Үүлийг батлан даалтаар суллаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-04-05 09:15:42

Хотын дарга асан Э.Бат-Үүл нарын 13 хүнд холбогдох хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 11 цагт эхэлсэн.

Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа.

Нотлох баримт хангалтгүй шалтгаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Э.Бат-Үүл, А.Гантулга нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн батлан даалтад гаргалаа. 

2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон юм.


Холбоотой мэдээ