Н.Учрал: НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-04-05 00:57:31

"Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо" /НАМЗХ/-ны 25 жилийн ойн хүрээнд ээлжит бус Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд /2022 оны дөрөвдүгээр сарын 02-03/ "Олон улсын хүүхдийн Найрамдал төв"-д болсон.

"Шинэ үе-шинэ сэргэлт" уриан дор зохион байгуулагдсэн хурлын үеэр тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын хэлсэн үг нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.Тэрээр "НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавигдаад байна. " гэжээ. 

Ингэхдээ тэр НӨАТ-ын буцаан олголтын хувийг буюу НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах саналаа саналаа онцолсон байна.Энэ талаар "Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт хоёр хувь. Бидний өдөр тутам хэрэглэдэг сүү, талх, гурил, будаа, мах, шатахуун зэрэг өргөн хэрэглээний бараанд дөрвөн хувь хүртэл нэмэх хуулийн төсөл санаачлахаар төлөвлөж байна. Энэ нь инфляц амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй өнөөгийн нөхцөлд зөв шийдэл гэж харж байна. Нүдээ олоогүй халамжийн оронд иргэдийн өдөр тутмын хэрэглээнд зарцуулсан зардалд ногдох хувийг буцаан олгоно. Харин архи, тамхи зэрэг заавал шаардлагагүй бүтээгдэхүүнд буцаан олголтыг тэглэх нь зүйтэй"  гэжээ.

Нэмж мэдээлэхэд тус хурлын үеэр НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал, холбооны удирдлагуудын зүгээс Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны нэр томьёог "Социал Демократ Залуучуудын холбоо" болгон өөрчлөх саналыг гаргасан бөгөөд саналыг нийт оролцсон залуусын 98.4 хувийн саналаар дэмжсэн. Ийнхүү НАМЗХ 25 жилийн ойн босгон дээрээ "Social Democratic Youth" буюу Социал Демократ Залуучуудын холбоо болж өөрчлөгдлөө.

Социал демократ үзэл баримтлалын тухайд баян, ядуугийн заагийг арилгаж, иргэд тэгш эрхтэй, чанартай, хүртээмжтэй нийгмийн дунд давхаргыг бүрдүүлэхэд оршдог байна.


Холбоотой мэдээ