Л.Оюун-Эрдэнэ: Х.Баттулга зөвлөхийг чөлөөлсөн
НийгэмЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний спортын зөвлөхөөр ажиллаж байсан Х.Баттулгыг чөлөөлсөн гэв. Түүнээс сэтгүүлч "Та зөвлөхөө АН-ын даргын сунгаанд оролцуулсан уу" хэмээн асуусан юм.
Ерөнхий сайд хариулахдаа "Х.Баттулгатай спортын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар ярьж тохирсон байсан. Цаашид миний зөвлөхөөр ажиллахгүй" гэв.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргад нэр дэвшин, УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай өрсөлдсөн.
Гэвч Ж.Батсуурь гишүүн өнгөрсөн амралтын өдөр сонгуулиас нэрээ татсан юм.