Монгол улсын их сургуулийн номын сан 24 цагаар ажиллаж байна
НийгэмМонгол улсын их сургуульд суралцаж байгаа оюутнууд болон төгсөгчдийн хүсэлтээр тус их сургуулийн номын сангийн 1 уншлагын танхимаа 24 цагаар үйлчилгээтэй болгох шийдвэр гаргажээ.
МУИС-ийн номын сан нь 400 мянга гаруй хэвлэмэл номын фондтой Монгол улсын үндэсний номын сангийн дараа ордог томоохон байгууллага юм.
Тэд мөн төрийн өмчийн 6 их сургуулийн оюутнууд болон жирийн иргэдэд ажлын өдрүүдээр өглөөний 8:30 аас оройн 21:00 цаг хүртэл тодорхой тооны хүрээнд үйлчилж байна.
Харин 24 цагийн уншлагын танхимыг зөвхөн өөрийн сургуулийн оюутнуудад зориулан туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн.
Уг номын сан нь Монгол улсаас анх удаагаа соёлын салбарын олон улсын ISO 900:2015стандартыг нэвтрүүлжээ.
Номын санч Ч.Мөнхзул хэлэхдээ
“Оюутнууд энэ үйлчилгээнд маш баяртай байгаа.
Уншлагын танхим нь оюутнуудын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд ихээхэн дэмжлэг болж байгаа.” гэлээ.
Мөн МУИС-ийн хоёрдугаар ангийн оюутан Молор хэлэхдээ
”Шалгалтын 7 хоногт гэртээ ганцаараа суухаас илүү номын санд суугаад хичээллэх нь илүү сайн төвлөрөхөд тустай байдаг” гэсэн юм.
Монгол улсад цар тахлын дотоодын халдвар бүртгэгдэхээс өмнө 24 цагийн үйл ажиллагаатай номын сангийн үйлчилгээг бид анх удаа туршиж байсан.
Энэ удаа оюутнуудын хүсэлтээр мөн МУИС-ийн 80 жилийн ой болох гэж байгаатай холбоотой энэ сарын 21 өдрөөс эхлүүлээд зөвхөн ажлын өдрүүдээр 24 цагаар өөрийн сургуулийн оюутнууддаа зориулж үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Энэ үйлчилгээг явуулахад маш их зохицуулалт хийх шаарддаг юм байна.
Ингэхийн тулд анги танхим, ажиллах хүчний асуудал гэх мэт олон зохицуулалт хийх шаардлагатай байна.
Тийм учраас бид эхний ээлжинд нэн тэргүүнд 100 хүртэлх хүнд үйлчлэх зорилго тавиад 1 давхраа ажлуулж үзсэн.
7 хоног ачаалал өндөртэй бас амжилттайгаар өндөрлөлөө.
Жирийн өдрүүдэд ажлын цагаар манай өглөө 8:30 аас орой 21:00 хүртэл ажилладаг.
Үнэхээр МУИС-ийн номын санд суух хүсэлтэй хүмүүс манайд маш их ханддаг.
Тиймээс энэ хүсэлтийн дагуу бид нэг өдөрт 15 хүртэлх хүнд үйлчлэхийг бид хичээдэг.
Гэхдээ ачааллаас шалтгаална.
Түүнээс гадна төрийн өмчид 6 сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд тэдгээр сургуулийн оюутнуудад үйлчилдэг тусгай өдрүүдтэй болсон байгаа.
Харин 24 цагийн үйл ажиллагаанд зөвхөн МУИС-ийн оюутнууд нээлттэй байна.
Их сургуулийн захиргаанаас шийдвэр гаргаад 24 цаг ажиллах боломж олгоод бид ажиллаж эхэлсэн.
Оюутнууд маш идэвхтэй, маш баяртайгаар хүлээж аваад бид тогтмол 24 цагаар ажиллаад эхлээд байна.
Хонож байгаа оюутнуудын тоо буурахгүй байгаа.
Оюутнуудын идэвхтэй суух цаг нь 21:00-00:00 хүртэл байдаг.
Үүнээс хойш зарим оюутнууд гэртээ харьдаг.
Үлдсэн хүүхдүүд маань шөнийн 03:00 цаг хүртэл номоо уншиж байгаад бага зэрэг унтаж амардаг.
Бид энэ семестрийг дуусталх хугацаанд туршилтын журмаараа ажиллана.
Олон улсын номын сангуудтай адилхан 24 цагаар сууж хичээллэх боломжтой үйлчилгээг гаргаж байгаад бид маш их баяртай байгаа. Яг одоо бол шалгалтын 7 хоног болжбайна. Шалгалтын 7 хоногт гэртээ ганцаараа суухаас илүү номын санд суугаад хичээллэх нь илүү сайн төвлөрөхөд тустай. Манай номын сан хотын төвд сургуультайгаа ойрхон, маш тав тухтай бүх л хэрэгцээтэй зүйл дотроо байдаг болохоор надад маш их таалагддаг.