Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зарим яамыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх нь зүйтэй гэх шийдвэрийг гаргасан
Улс ТөрТөр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр Төрийн ордонд өнөөдөр эхлээд байна.
Чуулганыг нээж хэлсэн үгэндээ :
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, дагуул хот болгон хөгжүүлнэ.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Шинэ Зуун хотын ерөнхий төлөвлөгөөг баталсан.
Түгжрэлийг бууруулахад Засгийн газар 420 тэрбум төгрөг шийдсэн.
Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр барина.
Богдхан уулыг тойрсон 136 км төмөр зам барина.
Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 км Их тойруу хурдны зам барина.
Хөдөө хөрөнгө оруулалт хийх цогц эрхзүйн шинэчлэлтийг хийнэ гэж үзэж байна.
Ингэснээр төвлөрөл багасна хэмээн тооцож байна.
Хөшигийн хөндийд төр захиргааны байгууллагууд, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэр гараад гаднын мэргэжилтнүүдтэй ТЭЗҮ дээр ажиллаж байгаа.
Төр захиргааны байгууллага буюу Засгийн газрын зарим яамыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх нь зүйтэй гэх шийдвэрийг Ерөнхий сайдын хувьд гаргасан. Нийслэлийн байр Яармаг руу нүүсэн” хэмээн онцоллоо.