Сэтгүүлч Б.Отгон . Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийн ард захирлуудын нь асар том авлигын сүлжээ бий!!!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-04-08 06:08:31

Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийн ард захирлуудын нь асар том авлигын сүлжээ бий!!!

Хөгжлийн банкны захирлууд  НВЦ компаний захирлаас их хэмжээний  авлига авсан гэх гүйцэтгэх ажиллагааны бичлэг АТГ-т хадгалагдаж байгаа талаар хэвлэлүүд бичиж байна. 

Хөгжлийн банкны  захирлуудын авлига  нь зээлийн шалгуур шаардлага хангахгүй компанид зээл өгч, уг зээлийг зориулалтын бусаар зарцуулах боломжийг олгосны шагнал юм. 

Тухайлбал:

Шувууны аж ахуй эрхлэгч  “НВЦ” компани гадаад дотоодын банк санхүүгийн байгууллагад их хэмжээний өртэй байхад нь Хөгжлийн банкнаас  2017 онд 21,000.000 долларын  зээл өгчээ.

Энэ зээлээр НВЦ компани өмнө нь үүсээд байсан   Хас банкны 1.8 тэрбум төгрөгийн зээл,  Германы KFW банкны 5.7 сая еврогийн зээл,Bio Belguim development банкны 5,4 сая долларын зээлийг тус тус дарсан байна.

Гадаадын арилжааны  банкуудад үүссэн чанаргүй зээлийг нь Хөгжлийн банк өөр дээрээ авсан гэсэн үг.  

Өнөөдрийг хүртэл тус компани Хөгжлийн банкны зээлийг төлөөгүй.  

74 орчим тэрбум төгрөгийн өр үүсээд байна.

Зээлийг нь барагдуулья гэхэд барьцаанд тавьсан хөрөнгө бараг байхгүй.

Төслийн үр дүнд ирээдүйд бий болох хөрөнгө орлогоо барьцаалсан байжээ.

Энэ бол Хөгжлийн банкны зээлийг зориудаар, зохион байгуулалтайгаар “шамшигдуулах” санаа зорилготой үйлдэл гэж хэлж болмоор. НВЦ компаний захирал Ц.Баатарбилэг их хэмжээний бэлэн мөнгөтэй  Хөгжлийн банкны захирлуудтай уулзсан бичлэг ч байгаа ажээ. 

Зөвхөн илэрсэн нь энэ болохоос Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан компани бүрийн ард авлига, хээл хахуулын асуудал бий.

 Хөгжлийн банкны захирлууд нь дандаа УИХ-ын гишүүдийн  ойрын хүмүүс, сонгуулийн менежерүүд нь байсан.

Тухайлбал:

Хөгжлийн банкнаас хамгийн их зээл олгосон гэх Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нь УИХ-ын гишүүн асан “Фортуна” Н.Батбаярын төлөөний хүн бол дараагийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр нь УИХ-ын дарга М.Энхболдын фракцийн гишүүн.

Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал Г.Дөлгөөн нь УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү,дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр нь Сангийн сайд Б.Жавхлангийн их сургуулийн нэг ангийн найз, Дэд захирал бөгөөд Актив Пассив Хөрөнгийн удирдлагын захирал Б.Чойжилжалбуу нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын 10 жилийн ангийн найз ажээ. 

Эдгээр Хөгжлийн банкны захирал гэх  “төлөөний хүмүүс”-ийн хөрөнгө, санхүүг шалгаж, Хөгжлийн банкинд олгосон чанаргүй зээлийг хариуцлагыг хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ. 


Сэтгүүлч Б.Отгон 2022.04.05




Холбоотой мэдээ