“Монголдоо сайхан амьдармаар байна” жагсаалд БНСУ-д суугаа монгол залуус нэгдлээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-04-10 23:31:07

Үнийн өсөлтийг эсэргүүцэж, Монгол Улсын Засгийн газрыг ажлаа хийхийг шаардсан залуучуудын жагсаал өнөөдөр /2022.04.08/ хоёр дахь өдрөө Төв талбайд үргэлжилж байна.

Тэгвэл БНСУ-д ажиллаж амьдарч буй, иргэд “Бид эх орондоо ажиллаж, амьдармаар байна” уриатай тайван жагсаал хийж байна.

Эдгээр иргэд БНСУ-ын нийслэл Сөүл хотын хоёр цэгт жагсаж байгаа ба тэд “Бид Монголоосоо зугтаагүй. Амьдралаа авч явах боломж нь бүрдвэл эх орондоо ажиллаж амьдармаар байна. Энд байгаа залуучууд байвал ирж бидэнтэй нэгдээрэй. Залуусын зохион байгуулж байгаа жагсаалд хэдий хол ч гэсэн бид нэгдэж хувь нэмрээ оруулах хэрэгтэй” гэжээ.


Холбоотой мэдээ