Жагсаалыг эхлээд МАН, дараа нь Х.Баттулга “дэглэх” гэж оролдов уу

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-04-10 23:31:59

Төв талбайд өрнөсөн жагсаалын дундуур иргэний нийгмийн төлөөлөл болж, гудамд тэмцэл хийсээр  дүүргийн иргэдийн төлөөлөгч болсон Б.Жагар гарч ирээд залууст хөөгдөв. Түүний багийнхан “Монголоо Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нараас аваръя” гэсэн агуулгатай лоозон барьсан байв. Тэдний ард МАН-ын томчуудын медиа ажлыг хариуцдаг залуус оролцож, “Бид жагсаалыг хянаж байгаа” гэж дарга нартаа танилцуулж байсан гэх мэдээлэл байна.

Жагсаалын уур амьсгал хурцдаж, үймээний шинжтэй болох үеэс МАН-ынхан “Жагсаалыг Х.Баттулгын багийнхан улам хөөргөж байна. Талбайн хажуу талын үйлчилгээний газруудаас оюутнуудад мөнгө тарааж, зориуд согтуу хүмүүс оруулж байна” гэсэн мэдээлэл өгч байв. Мөнхүү эл жагсаалыг хэт хөөргөсөн байдлаар мэдээлэхгүй байхыг эрх баригчид хэвлэлийнхэнд хандан уриалж байсан юм.

Жагсаалд ийм байдлаар МАН-ынхан, Х.Баттулгын багийнхан ч тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөр оролдсон гэдэг логик харагдаж буй. 

Эх сурвалжуудын мэдээллээр ч эл агуулга батлагдаж байгаа. 

Жагсаалыг хөөргөх, сарниулах тоглолтууд ч тодорхой хэмжээгээр өрнөсөн. 

Гэвч бодит байдал дээр өчигдрийн жагсаал нийгмээ шүүмжилсэн залуусын эрүүл хөдөлгөөн болж чадлаа гэж дүгнэгдэж буй.

Гадны хэвлэлүүд уг жагсаалыг “Монгол залуус эх орондоо амьдармаар байна гэж жагслаа. Эрх баригчид хүчээр дарахыг санаархав. Цагдаа нарын иргэдтэй мөргөлдөөн үүсгэв” гэх өнцгөөр мэдээлжээ.



Холбоотой мэдээ