Э.Бат-Үүл: Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар ардчилсан орны Засгийн Газар ямар байх ёстой үлгэр жишээг үзүүллээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-04-12 04:12:40

Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуучуудын төлөөлөл Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө тайван жагсаал зохион байгуулж байгаа. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаалд оролцогчидтой төв талбайд гарч ирж уулзан, тавьж буй шаардлагыг хүлээж авсан юм. Тэгвэл уг үйл явдлын талаар хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "Монголын ардчиллын шинэ үе иржээ" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар, ардчилсан орны Засгийн газар ямар байх ёстой үлгэр жишээг үзүүллээ! Эрхээ эдэлж байгаа манай залуус ч ямар соёлтой юм бэ? Монголын ардчиллын шинэ үе иржээ!" хэмээн жиргэжээ.




Холбоотой мэдээ