Б.Жавхлан: Зохион байгуулалттайгаар онгоцоор сая гаруй доллар авч явсан тохиолдол гарсан

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-04-14 20:01:24

УИХ Засгийн газраас өргөн барьсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэж эхэлсэн. 

Хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан ОХУ, Украины асуудал эхэлснээс хойш манай улсаас их хэмжээний ам.долларыг зохион байгуулалттайгаар гаргасан тухай мэдээлэл өглөө.

Тэрээр "Онгоцоор нэг удаа сая гаруй ам.доллар гаргасан тохиолдол гарсан. 

10 хүнд 100 мянга 100 мянгаар нь хувааж өгч мэдүүлэг бөглүүлээд хил гарсныхаа дараа хураагаад авчихсан. 

Нэг сая ам.доллароор ганзагын наймаа хийнэ гэж байхгүй

Энэ бол ОХУ-д ам.доллар, рублийн савлагаа үүссэнтэй холбоотойгоор зохион байгуулалттай хийсэн валютын урсгал гэж харж байгаа" гэлээ.  

Холбоотой мэдээ