АНУ-ын улс төрчид Тайваньд айлчилсны улмаас Хятад цэргийн сургуулилалт хийнэ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-04-18 02:36:04

АНУ-ын Конгрессын гишүүд Тайваньд айлчилсан талаарх мэдээлэл баасан гарагт гарч байлаа. Тэдний энэ айлчлал гэнэтийнх байсан бөгөөд өмнө нь айлчлал товлогдож байгаа талаарх мэдээлэл гарч байгаагүй юм. Энэ нь АНУ, Тайванийн хоорондын аливаа албан харилцааг эрс эсэргүүцдэг БНХАУ-ын зүгээс ихээхэн шүүмжлэл, хариу үйлдэлтэй тулгарлаа. 

Тодруулбал, Америкийн улс төрчид арал дээр айлчилсаны хариу болгон Тайванийн эрэг орчимд цэргийн сургуулилалт хийх шийдвэрийг Хятадын эрх баригчид гаргасан байна. Энэ талаар Хятадын ардын армийн төлөөлөгчид мэдэгдсэнийг Жэнминь жибао дамжуулжээ. 

 Цэргийн сургуулилалт тэнгис болон агаарт болох бөгөөд сургуулилалтад бөмбөгдөгч, сөнөөгч онгоцууд болон байлдааны хөлөг онгоцууд оролцох юм байна. 

Түүнчлэн, Америкийн улс төрчид арал дээр айлчилсантай холбоотойгоор БНХАУ-ын Гадаад хэргийн яамны алба ёсны төлөөлөгч Жао Лижянь мэдэгдэл хийж, Хятад, Тайвань арал нэгдмэл хэмээн цохон тэмдэглэжээ. 

 "Хятад улс нэгдмэл байх ёстой. Бид Тайваньтай энхийн замаар нэгдэхийн тулд дээд зэргийн хүчин чармайлт, арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд бэлэн" хэмээн Лижянь мэдэгдсэн байна. Түүнчлэн Тайванийг тойрсон асуудал нь дотоод улс төрийн асуудал хэмээн цохон тэмдэглэжээ.

Энд дуулгахад, Бээжин Тайванийг БНХАУ-ын нэг муж, нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг хэмээн үздэг юм. 1949 онд Коммунист намтай иргэний дайнд орж, ялагдсан Гоминьданы намын засгийн газар энэ арал руу дүрвэсэн. 1970-аад он хүртэл Бүгд Найрамдах Хятад Улс бүх Хятадын хууль ёсны эрх баригчид тооцогддог байв. 


Холбоотой мэдээ