Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадуур ажиллахдаа автобус "хөлөглөж" байхаар болжээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-04-18 02:37:02

Засгийн газар төрийн хэмнэлтийн хүрээнд суурин газарт сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэхээр тусгасан.

Энэ хүрээнд гишүүд такси үйлчилгээг сонгож байгаа гэдгээ ч өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлж буй. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хот дотор ажиллахдаа автобусаар зорчиж байхаар болсон байна.

Энэ нь олон цуваа дагаж, замын түгжрэл үүсгэдэг байдлыг багасгах ач холбогдолтой юм. Ерөнхий сайдын энэхүү шийдвэрийг олон нийт талархан хүлээн авч эхэлжээ.  

Холбоотой мэдээ