2022 оны хөрөнгө оруулалтын 50 хувь буюу 520 тэрбум төгрөгийг тананаI

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-04-19 06:13:48

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. 

Төсвийн энэ удаагийн тодотгол гурван чиглэлтэй.

  1. Үнийн хөөрөгдлийг бууруулж, инфляцийг барих

  2. Төрийн хэмнэлт хэрэгжүүлэх

  3. Цэцэрлэгийн хүртээмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэх

Засгийн газар хөрөнгө оруулалтаас 520 тэрбум төгрөг хасна гэж тооцсон байна. 2022 оны шинэ хөрөнгө оруулалт нийтдээ нэг их наяд төгрөг байна. Тэгэхээр энэ оны хөрөнгө оруулалтаас 50 хувь нь хасагдана. Олон нийтийн шүүмжлэлтэй хандсан хөрөнгө оруулалтыг бүгдийг нь хасна гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

Засгийн газар төсвийн тодотголыг ирэх лхагва гаригт УИХ-д өргөн барина. УИХ төсвийн тодотголыг ирэх долоо хоногт хэлэлцэн батлах чиглэлтэй байна.


Холбоотой мэдээ