Ц.Нямдорж: Д.Эрдэнэбилэгийн МАФИЙН СҮЛЖЭЭГ ТАЙЛАХ хэрэгтэй

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-04-22 02:30:20

Шүүхээс өнөөдөр /2022.04.21/ Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, "сахал" хочит Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг гаргалаа.

Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Бүх утсыг тайлж байж явах ажил. Цэвэр мафын зохион байгуулалттай болчихсон зүйл шүү дээ.

Ерөнхий сайд өчигдөр тэр хүнийг төр болчихсон гэж хэлсэн.

Энэ үгийг зүгээр хэлээгүй.

Гол хийх ажил бол мафийн сүлжээг нь тайлах юм.

Энэ хамгийн аюултай зүйл.

Ганц сайд, гишүүн битгий хэл төр дийлэхээ байчихсан байна шүү дээ.

Цаашид яахыг мэдэхгүй байна. Шүүхийн байгууллага ямар шийдвэр гаргаж, яаж дуусахыг үнэндээ мэдэхгүй байна" хэмээн ярилаа.  

Холбоотой мэдээ