“Хамар” Т.Ганболд​ын эхнэрийнхэн залуу амраг Б.Танантай танилц​

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-04-22 22:25:37

“Хамар” Т.Ганболд гэргий А.Янжингажидаасаа aлбан ёсоор caлж, хоёр тийш болсон гэх яриа цахим хэвлэлүүдээр цацагдах болсон. 

Тэр бүү хэл 10 дүү эхнэрийнхээ 9911-тэй дугаар, машиныг хурааж юу ч үгүй гудамжинд хөөж гаргасан гэх мэдээлэл байгаа юм. 

Тэгвэл энэхүү мэдээлэлд ​Т.Ганболд хариулт өгсөн байна.

Тэрээр Зариг.мн сайтад тайлбар өгөхдөө “Миний эхнэрийн толгойг эргүүлсэн залуу гэхэд л МАНАН-гийн боловсруулсан төлөвлөгөөний нэг тоглогч нь” хэмээн дурджээ.

Түүнчлэн “Өгсөн юмаа дурдмааргүй байна.

Найз залуу тэр хоёрыг би эрхлүүлээд баймааргүй байна. 

Эр нь эмийгээ даах ёстойдоо! 

Хувийн амьдралд бүү оролцоoч!! 

Би бас хүүхдүүдээ өсгөж бна! 

Эмзэг нас нь. Гууя! ” хэмээн өөрийн сошиал хаягаараа эхнэрийнхээ тухай жиргэсэн юм.

​Тэгвэл эхнэр А.Янжингажид​ынхан залуу амрагаар Б.Танан гэх залууг тодорсоныг Т.Ганболд​ уг ярилцлагынхаа үеэр онцолсон юм.


Тодруулбал

“Би одоогоор 3 хүүхэдтэйгээ амьдарч байна.

Бага маань нялx учраас хyyчин xaдам дээр caлсан эхнэр маань байлгаж байгаа.

Эхнэрээ зoвоож байсан гэж бодохгүй байна.

Сайхан амьдралаар амьдруулж байсан гэж л бодож явсан.

Эхнэр маань найз залуутай болсон тэрийг нь би мэдсэн.

Удчихсан байсан юм билээ.

Тухайн үедээ дуугүй орхисон.

Манай эхнэр бол хувь хүнийхээ хувьд мөнгө төгрөг эд хөрөнгө ярьдаг хүн огт биш.

Шyнaлгүй хүн.

Гэтэл гэнэт л их олон жил зoвж зvдэpч, өлcөж, цaнгaж байсан гэж ярих болсон.

Эхнэр бол надаас дүү гэтэл өөрөөсөө дүү Бат-Эрдэнийн Танан гэдэг залуутай болсон.

Би эхнэрээ гyйсан, гэтэл үнэхээр байж чадахгүй байна, тэр залуудаа дассан гээд л явсан.

Би xөөж тyyсан юм бол байхгүй.

Хамгийн сонирхолтой нь шүүxээр өмч хөpөнгийн мapгаан гарч ирж байна.

Гэтэл өмrөөлөгч нь Сахал Д.Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж нарын өмrөөлөгч Р.Мэргэн гэдэг залуу гарч ирж байна.

Монголд хэдэн мянган өмrөөлөгч байхад яагаад Р.Мэргэн гэж.

Би Сахал Д.Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж гэх хүмүүстэй олон жил тэмцэж байгаа.

Бүх зүйл МAНАН, мaфи руу xөтөлж байна.

Танан гээд тэр залуу нь хүртэл тэр дүрийнх нэг тоглогч нь.


Тэрнээс би эхнэр хүүхдээсээ гар татах хүн биш, өгөх хүндээ би гар татахгүй өгч чаддаг хүн. 

Харин манай хүн өөрөө ч мэдэхгүй эдгээр хүмүүсийн тоглоомд орчихоод яваа. 

Манай гэр бүлийн xyвийн асуудлыг анх Элбэгдоржтой хайр сэтгэлийн холбоотой гэх ярианд орж байсан Батхишиг гээд эмэгтэй сэтгүүлч дам яриа гаргасан гэж байсан.

Энэ мэтээр энэ бол миний эcpэг манай хүнийг aшиглах зoхион байгуулалттай юм болоод байгаа. 

Манай хүн яах уу дээ гэнэн цайлган хүн эднүүсийн тоглоомонд орсноо мэдэхгүй л байгаа байх.

Би юу гэж хүүхдүүдийнхээ ээжийг тэр хүмүүсийн яриад байгаа шиг хоосон xaях уу дээ” гэсэн юм.




Холбоотой мэдээ