Хэмнэлтийн хууль: Нийслэл хоёр орлогчтой, агентлаг, ТӨҮГ-ууд дэд дарга, орлогчгүй ажиллана
Улс ТөрЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МонголУлсын 2022 оны Төсвийн тодотголынтөслөө УИХ-д танилцуулж, үг хэллээ. Тэрээр төсвийн тодотголын төслийг дөрвөн онцлогтойг тодотгов. Хамгийн гол онцлог гэвэл төсвийн тодотголыг дагалдуулан Төрийн хэмнэлтийн тухай анхны хуулийн төслийг өргөн барив. Уг хуулийг төсвөөс санхүүждэг бүх байгууллага дагаж мөрдөх бөгөөд үр ашиггүй зардлуудыг хуулиар хязгаарлах боломжтой болох юм байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар дараах ажил үйлчилгээ, зардлыг хязгаарлана. Үүнд,
Агентлагууд болон ТӨҮГ дэд дарга, орлогчгүй ажиллана
-Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяаагентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох,
-Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох,
-Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг хориглох,
-Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагын менежментийг цахим технологын чиглэлийн хувийн хэвшлийн компаниудтай хамтран ухаалаг хяналтын системд оруулснаар одоо ашиглагдаж буй төсөви байгууллагын 9800 автомашиныг багадаа 60 гаруй хувиар бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформыг эхлүүлэх,
-Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олговор, урамшуулал олгохыг хориглох
-Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, үдэх, хоорондоо бэлэг солилцох төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, үндсэн чиг үүргээс хамаарахаас бусад тохиолдолд урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлжх хандив тусламж олгох, гадаад томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэх хориглох зэрэг багц арга хэмжээ тусгагдсан болно.
-Төсвийн тодотголоор конторын барилга зургаа, наадмын талбай гурав, Соёлын төв долоо, Спорт заал, цогцолбор гурав, усан бассейн хоёр, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, Айргийн өргөө нэг, орон нутгийн тохижилт зургаа, нийтийн эзэмшлийн зам талбай гурав зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглохоор тусгасан.
Эдгээр арга хэмжээний үр дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар хэмнэгдэж, 1500 гаруй орон тоо хасагданана.
Хэмнэсэн зардлаараа иргэдийн амьжиргааг дэмжинэ
Төрийн хэмнэлтийн бодлогын үр дүнд хэмнээгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих дараахь арга хэмжээнд 2022 он дуустал зарцуулахаар тусгалаа.
-Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн 1 сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох,
-Хүүхдийн 100 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр үргэлжлүүлэн олгох,
-Дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, дөрвөн улирлын хүлэмж агуулах, зоорь барихад зориулж 1 их наяд төгрөгийн 3 хувийн хөнгөлөлтэй зээлийэ хүүгийн татаасыг улсын төсвөөс олгох
-Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор импортын гаалийн албан татвараас чөлөөлөх,
-Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ багтаасан байна.