Буянгийн Жхргалсайхан: Ганган, ганган костюм өмсчихсөн гартаа кофе барьчихсан дарга нар хаана байна тэнд хүрээлж явдаг рекламны пауз болсон хөвгүүдийг харахаар гижиг хүрээд байх юм.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-04-22 22:38:12


Хөдөлмөрлөж явсан Жаргалсайхан.

Ганган, ганган костюм өмсчихсөн гартаа кофе барьчихсан дарга нар хаана байна тэнд хүрээлж явдаг рекламны пауз болсон хөвгүүдийг харахаар гижиг хүрээд байх юм.

Амжиргааныхаа төлөө авлигачдыг хүрээлж яваа сугандайнуудын насан дээр ах нь аж үйлдвэр байгуулаад унаж босоод зах зээлийн шуурганд, амьдралын их сургуульд чанагдаж, бэлтгэгдэж явсан үеийн гэрэл зураг энэ.

Дарийн утаа үнэрлэж үзээгүй булцгар хүүхдүүдэд тамга бариулахаар энэ Эрдэнэтийн дарга шиг л өлөн ховдог болно доо.

 

Хусч болох бүхнийг хусдаг гэсэн үг. Хаяавчных нь үзүүрээс сөхвөл Эрдэнэтийн өмч Лексус570 машиныг актлаад 15 сая төгрөгөөр хувьдаа завшсан нь баригдсан захирал. 

Энэ нэг гэрэл цохисон амбаар нь ч эднүүдийн иддэг юмны дэргэд нэг закуска л даа.

Одоо тэгээд яагаад ажлаа хийгээд байгаа юм бэ гэсэн чинь хуссан 570-аа буцаагаад өгчихсөн юм гэнэ ээ. 

Ёстой дээрэлхэж байгаам шүү. Авгай нөхөр хоёр нэгнээ уучилж чадахгүй салаад байхад энийг эрхлүүлээд юун ч нялуун юм. Хууль ч гэж хууль. 

Эдний зуурсан балингийн хиншүү эхнээсээ ханхлаад л байгаа... 

Өчигдөр ачигдсан эзнийхээ хойноос цуваад, цуваад явцгаана биздээ тэгээд. 

Хулгайчууд баримт үйлддэггүй ч гэсэн мөнгө гэдэг эд мөрөө үлдээдэг юм даа хүүхдүүд ээ!


Эрх мэдлээ урвуулан ашиглаж төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьдаа завшсан Эрдэнэтийн захирал


Холбоотой мэдээ