Улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг сольж шинэчлэв.
НийгэмАмаржих газруудад хийгдсэн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг шинэчилжээ. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн 496 ор хуучирч муудаад байсныг 100 хувь шинэчилжээ. Мөн “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник” болон “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөл, 1987 онд ашиглалтад орсноос хойш иж бүрэн засвар хийгдээгүй тус төвийн бүх барилгын их засварын зэрэг нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн дүнд Монголд эмчилдэггүй байсан дөрвөн төрлийн мэс засал, эмчилгээг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийдэг боллоо. Энэ ондоо багтаж Эх нялхсын эмнэлэг төрөх өрөөнүүдээ хөгжингүй орнуудын жишигт хүргэж бүрэн засаж тохижуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Баянхонгор аймгийн эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Д.Алтанхуяг хэлэхдээ, тус эмнэлэг засварын ажлын хүрээнд төрөх 6 ор, төрсний дараах 40 ор, зөөврийн төхөөрөмжтэй болсон.
Баянхонгор аймгийн төрөх эмэгтэйчүүдийн тасаг нь 80 жилийн түүхтэй тасаг юм. 2006 онд өнөөдрийн ашиглагдаж байгаа 50 ортой 3 давхар эмнэлэг ашиглалтанд орсон. Манай тасаг нийт 43 эмч ажилтан ажилчны орон тоотойгоор эх нярай эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг аймгийнхаа иргэдэд үзүүлж байна. Аймгийн нийт төрөлтийн 90%-дээш жилдээ 1700-2000 эхийг амаржуулдаг. Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар бүх төрөх эмэгтэйчүүдийн орыг шинэчилж байгаатай холбоотойгоор манай тасагт хэвтэх 40 ор үзлэгийн 6 ор ирсэн. Энэ бүгдийг манай тасаг шинэчлэн тавьсан байгаа. Эрүүл мэндийн сайд Энхболд Баянхонгор аймагт ажиллахдаа тасагт шаардлагатай байсан зөөврийн аппаратыг шийдэж өгсөн.
Би өмнө нь 2017 онд төрсөн. Тэр үед өндөр ор байдаг байсан. Оёдолтой төрөхөд ор нь дээр гарахад эвгүй байдаг байсан бол энэ ор маш эвтэйхэн намхан, урд талаараа хүүхэд унахаас сэргийлсэн хамгаалттай. Бас тавиур нь солигдсон хоол цайгаа идэж уухад эвтэйхэн юм.