Оросын бас нэгэн бизнесмен эхнэр, охиноо хөнөөгөөд амиа хорложээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-04-26 04:37:55

Оросын тэрбумтан Сергей Протосеня эхнэр, охиноо сүхээр хөнөөн, өөрөө амиа хорлосон хэрэг Испанид гарсан талаар мэдээлсэн.

Тэгвэл “Новатэк” хийн компанийн орлогч дарга асны хэрэг “Новотэк” компанийн топ менежер Владислав Аваевын хэрэгтэй маш адилхан байж таарчээ. 

Бизнесмен Владислав Аваев даваа гарагт эхнэр, хөгжлийн бэрхшээлтэй 13 настай охиноо хөнөөн, өөрөө амиа хорложээ. Аваев уг хэргийг үйлдэх болсон шалтгаан нь хардалт, гэр бүлийн асуудал байсан гэж Оросын хэвлэлүүдэд бичсэн байна.

51 настай Аваев 47 настай эхнэр болон 13 настай бага охиноо унтаж байхад нь буудан хөнөөсөн бөгөөд түүний цогцос орных нь дэргэд байжээ.

Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Ленинград мужид “Газпром” компанийн топ менежер Александр Тюляков өөрийгөө дүүжилсэн хэрэг гарсан гээд Оросын тэрбумтан, бизнесийн салбарын томчуудын хувьд санаанд оромгүй хэргүүд гарсаар байна. 



Холбоотой мэдээ