Ё.Баатарбилэг: Хөгжлийн банктай холбоотой асуудлаар намайг шалгаж байгаа

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-04-28 00:38:40

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокуророос УИХ-ын даргад хүргүүлсэн тухай мэдээллийг өчигдөр хүргэсэн. 

Тэгвэл эдгээр дөрвөн гишүүний нэг болох УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хахууль авсан нь нотлогдсон тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. 

Уг мэдээлсэнээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нь жолоочоороо дамжуулан Хөгжлийн Банкнаас зээл аваад өдгөө чанаргүй зээлдэгчийн тоонд ороод буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан нөхцөл байдал тогтоогдсон гэжээ. 

Иймээс Ё.Баатарбилэг гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн байна.

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг яллагдагчаар татжээ. 

Тэрбээр АТГ-т очиж, прокурорын саналтай танилцаж, өмгөөлөгчөөрөө дамжуулан хариу тайлбар өгсөн байна. 

Ё.Баатарбилэг “Хөгжлийн банктай холбоотой асуудлаар намайг шалгаж байгаа. 

Ийм асуудал үүссэнд харамсаж байна. 

Хууль хяналтын байгууллагууд хуулийн дагуу шийдвэрлэх байх” гэсэн тайлбарыг өглөө. 

Мөн тэрбээр НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгтэй олон жилийн найзууд гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкнаас НВЦ ХХК-д зээл олгуулж, хариуд нь их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэрэгт шалгаж буй аж.

“НВЦ” компани  Хөгжлийн банкнаас 21.000.000 ам  долларын зээл авч, гадаадын банкинд тавьсан чанаргүй зээлээ даржээ.

Хөгжлийн банкнаас зээл авахад нь нөлөөлснийхөө хариуд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “НВЦ” компаний удирдлагуудаас  авлигал авсан нь   нотлох баримтаар тогтоогдсон  учраас УЕПГ-аас УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхээс түдгэлзүүлэх хүсэлт гаргаж, УИХ-ын даргад хүргүүлсэн.

Архангайгаас Ё.Баатарбилэгтэй хамт сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын 10  жилийн нэг ангийн найз Б.Чойжилжалбуу нь 2016 оны есдүгээр сараас Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм. 

 Өндөг, махны чиглэлийн “НВЦ” компани Хөгжлийн банкнаас 2017 онд 21.000.000 $ ийн зээлийг үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтад зарцуулна гэж авсан ч уг зээлийг авангуутаа өмнө нь авсан байсан

 Германы KFW банкны 5.7 сая еврогийн зээл,Bio Belguim development банкны 5,4 сая долларын зээлээ хаажээ.

Энэ дотор дотоодын арилжааны банкуудаас авсан зээл ч бий.

Зээлээ зориулалтын бусаар зарцуулсан асуудлаар “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэг түүнд зээл олгосон Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр нарт одоогоос яг нэг жилийн өмнө АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж,  "НВЦ" компаний захирал Ц.Баатарбилэгийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьсон билээ.

Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг нь дуусган яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байгаа юм.

Гадаадын банкны чанаргүй зээлийг Хөгжлийн банкны зээлээр сольж, эрсдлийг Хөгжлийн банкинд үүрүүлэх энэ үйл ажиллагаа эхнээсээ төлөвлөсөн зохион байгуулалттай байж болзошгүй.  

Учир нь Хөгжлийн банкнаас зээл авахдаа шалгуур хангахгүй материал бүрдүүлж, ашиггүй ажилладаг аж ахуйн нэгжээ барьцаанд тавьсан байна.


Холбоотой мэдээ