Бангладешийн уур амьсгалд дасан зохицох төслүүд

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-04-28 09:08:07

Бангладешийн засгийн газар эрэг орчмын арлууд болон голын эрэг дээр амьдардаг эмзэг бүлгийн иргэдийн уур амьсгалд тэсвэртэй байдлыг сайжруулахад чиглэсэн төсөл хэрэгжүүлж байна.

Бангладешийн уур амьсгалд эмзэг жижиг арлууд болон Чарланд голын дасан зохицох санаачилга” нэртэй уг төсөл дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй.

Эхнийх нь уур амьсгалд тэсвэртэй орон сууцжуулах, цахилгаанжуулах, усаар хангах замаар өрхүүдийн уур амьсгалд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, хоёр дахь нь уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц, уур амьсгалын эрсдэлийн зураглал, хүртээмжтэй циклоны бэлэн байдлыг хангах замаар ард иргэдийн уур амьсгалд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх явдал юм.

Гурав дахь бүрэлдэхүүн хэсэг нь сонгогдсон өрхүүдэд уур амьсгалд тэсвэртэй амьжиргааны дадлыг хэрэгжүүлэхэд шинийг санаачилж, тусламж үзүүлэх замаар иргэдийн орлого, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, дөрөв дэх хэсэг нь уур амьсгалд тэсвэртэй хөгжлийг дэмжих чиглэлээр ард иргэд, засгийн газар, бодлого боловсруулагчдын мэдлэг, чадавхийг нэмэгдүүлэх явдал юм.

Дакагийн их сургуулийн Хөрс, ус, хүрээлэн буй орчны тэнхимийн дарга асан, профессор Халилур Рахман Дасан зохицох төслийг сайшааж, энэ нь усны хэт урсацын нөлөөллийг бууруулна гэж мэдэгдэв.

Тэрээр засгийн газраас ус нэмэгдүүлэх үүрэгтэй нүүрстөрөгчийн давхар ислийг шингээхийн тулд далайн эргийн бүс нутгийг тойрсон ногоон бүс байгуулахыг уриалав.

• Аслам Шейх - Мажи Канди арлын фермер

Голын эрэг сүүлийн нэг жил элэгдэж байна. Өмнө нь ч элэгдэж, арал бүхэлдээ хоёр жил усан дор байсан. Арал дахин босоход бид бүгд энд буцаж ирсэн. Бид энд цахилгаан, сургууль, коллеж гээд бүх зүйлтэй байсан. Одоо коллеж энд байхгүй. Гэхдээ сургууль л байдаг. Манай хүүхдүүд тэнд сурдаг. Хэрэв энэ газар дахин элэгдэлд орвол бидний хүүхдүүдийн сургууль зогсох болно. Тэдний ирээдүй сүйрнэ. Энд бид бөөрөлзгөнө тариалсан. Бид арав хоногийн өмнө цуглуулсан. Бид бөөрөлзгөнө, сонгино, сармис Аюус будаа гэж нэрлэгддэг Боро будаа, Хайда будаа тариалдаг.

• Шахжахан Шейх - нутгийн тариачин

Өмнө нь бид Чар Жанажа хотод амьдардаг байсан. Чар Жанажа хот голд элэгдсэний дараа бид Мажи Канди-д нүүж ирсэн. Бид дахин тариалалтаа эхлүүлсэн. Энд сургууль, коллеж гээд бүх зүйл бий. Гэвч энэ газар дахин голпэлэгдлээ. Харин одоо Засгийн газар. элэгдлийн эсрэг ажиллагаа хийж байна.

• Халилур Рахман-Дакагийн их сургуулийн Хөрс, ус, хүрээлэн буй орчны тэнхимийн дарга асан, профессор 

Арлуудыг борооны мод эсвэл далантай зэрэгцүүлэн мод тарих замаар хүрээлэх хэрэгтэй. Эдгээр санаачлагууд нь усны хэт урсацын нөлөөллийг бууруулах болно. Агаарт нүүрстөрөгчийн давхар исэл ихсэх үед усны түвшин нэмэгддэг. Микро түвшний жишээнээс харахад агаарт нүүрстөрөгчийн давхар исэл ихсэх юм бол түүнийг бууруулах зүйл байхгүй. Гэхдээ байгальд моднууд навчаараанүүрстөрөгчийг өөртөө шингээдэг. Уг процессыг фотосинтез гэж нэрлэдэг. Хэрэв бид далайн эрэг орчмын ногоон бүсийг бий болгож чадвал асуудалыг шиидэж болно.



Холбоотой мэдээ