Б.Лхагважав: МАН дaйны aйдcaaр далимдуулан кoммyнизм байгуулах гэж байна. Тэд…

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-04-28 22:33:12

Эдийн засагч Б.Лхагважав өчигдөр Монголын банкны холбоонд болсон хэлэлцүүлэгт оролцон, байр сууриа илэрхийлсэн.

-ОХУ-Украины дaйны улмаас дэлхийд 4-5 хаалттай блок үүсэх үйл явц эхэллээ. Улс төр, эдийн засгийн дахин хуваарилалт үргэлжилж байна. ОХУ-Монгол нэг блокт орох уу? Эсвэл барууны хөрөнгө оруулалтаа дагах уу гэдэг сонголтын өмнө байна.

ОХУ, БНХАУ-тай нийлчихвэл Монголд тоглоомын Засгийн газар байгуулна. 1937 оны xaр түүхийг давтаж, хүний эрх, чөлөөт зах зээлийг хамгаалсан хүмүүсийг онилох вий. Энэ их аюултай. Дэлхий Хүйтэн дaйны үе рүүгээ буцаад байна.

Улс орнууд тусгаар тогтнолтоо баталгаажуулахын тулд цөмийн зэвcэг эзэмших өрсөлдөөнд дахин орллоо. Уг нь цөмийн зэвcгийг устгаж эхэлсэн шүү дээ. Дэлхий буцаад хүйтэн дaйны үе рүү очиж байна.

Бид 2013-2015 оны хямралыг мартчихаад байна. Хэдий ковидын хүнд үе ч бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа таслаагүй. Нийт арван мянган нэр төрлийн бараа нийлүүлдэг байсан бол одоо 9000 нийлүүлж байна. Гэхдээ бизнес эрхлэгчид одоо ядруу байна, бүх нөөцөө шавхсан. Иймд Өршөөлийн хууль батлах хэрэгтэй.

Манай улс нийт 30 тэрбум ам.долларын өртэй. Үүний 8 тэрбум нь Засгийн газрын, үлдсэн нь хувийн хэвшлийн өр. 22 тэрбум ам.долларын өрний тал нь “Оюу толгой”-д ногдоно. Дийлэнх нь уул уурхайн салбарт барууны орнуудаас орсон хөрөнгө оруулалт. Тэд энэ хөрөнгө оруулалтаа татвал бид маш хүнд байдалд орно. Гэтэл манай Засгийн газар халамж тараан, бүх мөнгөө үрэн таран хийчихсэн.

Хөгжлийн банкны жишээнээс харахад Засгийн газар, банкуудтай нийлээд биднийг яаж хохироохыг мэдэхгүй байна. Эдийн засагт доргио үүсэх бүрд банкууд хождог. 2013 оны хямралаар төр банкуудыг авч үлдэх шийдвэр гаргаад, барилгын компаниудыг дампууруулсан.

Энэ удаад ч банкууд Засгийн газрын “өвөрт орчихлоо”. Төв банкнаас гадаад гүйлгээний хэмжээнд нь хязгаар тогтоон, дотоод үйл хэрэгт нь шууд орж байхад банкууд дуугарахгүй байна. Иймд би өвөрт нь орсон гэж хардаж байгаа юм. Банкууд өөрсдөд нь ашигтай л бол төртэй хамтран ажилладаг өмнөх түүхүүд бий.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар банк, Засгийн газартай хамт дүрсгүйтэн тоглох гэж байна. Нийтийн мөнгө, нийтийн санхүүг бодлогогүй удирдаж байна. Хөгжлийн банкны удирдлагуудаас буруу шийдвэр гаргасныхаа хохирлоыг хэн төлөв, цар тахлын үед долоон удаа хөл хорио тогтоон, ААН-үүдэд үүссэн хохирлыг хэн төлсөн бэ? Хэн ч төлөөгүй.

Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Ерөнхий сайдад “чихдүүлчихсэн”, “туулай” болчихлоо. Төв банкны нийт 10 их наяд төгрөгийн зээлийн 5 их наяд нь Засгийн газрын зээл. Дампуурсан арилжааны банкуудыг томоохон зээлдэгч нар нь л дампууруулдаг юм. Гол зээлдэгч нь болох Засгийн газар Төв банкны бодлогын эрхийг авч, дампууруулах вий гэж болгоомжилж байна.

Ерөнхий сайд, Ерөнхийлөгч эдийн засгийн мэдлэггүй хүмүүс. Улс төрчид тэднийг буруу чиглүүлэх вий. Валютын бирж байгуулалгүй олон жил болж байгаа нь Төв банк, арилжааны банкуудтай хийдэг наймаагаа үргэлжлүүлэх гэснийх.

Яагаад ер нь бүх валютыг Төв банканд өгч, Монголбанк цааш нь арилжааны хэдхэн банканд хуваарилдаг юм бэ?

Арван их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хадгаламжийг барьцаалсан. Банкууд 3 хувийн зээл гаргасан. Засгийн газар иргэдийн хадгаламжийг ашигласан бол 100 хувь даатгах ёстой.

-Ирэх зургадугаар сард системийн нөлөө бүхий таван банкны тодорхой хувийг олон нийтэд санал болгох үйл явц эхэлнэ. Зарим эдийн засагч цаг нь хараахан болоогүй гэдэг.

Банк бол олон нийтийн хөрөнгөд суурилсан бизнес. Эхний ээлжид том таван банкийг хувьцаат компани болгох нь зөв. 2009 онд хямрал болж, төгрөгийн ханш хоёр өдөрт 40 хувиар унасан.

Тэр үед банкуудад бусад салбар руу нэвтрэх цонхыг нээсэн юм. Энэ цонхыг хаалгүй явсаар 2018 он хүргэсэн. Энэ хугацаанд банкууд Эрдэнэт, Хөтөлийн цемент гэх мэт бүх бизнесийг худалдаж авдаг болсон.

МАН дайны айдсаар далимдуулан кoммyнизм байгуулах гэж байна. Хэдийгээр бид зах зээлийн эдийн засагтай болсон ч нийт баялгийн 99 хувийг төр эзэмшиж байна. Төр сүүлийн үед ашигтай гэсэн бизнесүүд үү орж байна.

Иргэд лoмбардаас жилийн 40, ББСБаас 30, банкуудаас 20 хүүтэй зээл авдаг. Гэтэл Хөгжлийн банкнаас улс төрчид 3 хувийн хүүтэй зээл авч, төгрөг гэсэн бүтээгдэхүүнийг өөр өөр үнэтэй болгочихсон.

Мэдээлэлд ойр хүмүүс хамгийн бага хүүтэй мөнгө ашиглаж байгаад олон нийт бухимдсан. Гэтэл одоо дайныг ашиглан, дахин энэ процесс руу Монголбанкнаас хөтлөн орох нь 3-4 жилийн дараа уршиг дагуулна. Нэг ч улс төрч үүний хариуцлагыг хүлээхгүй.

-УИХ-аар энэ өдрүүдэд төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Нэг УИХ-ын гишүүнд 4 тэрбум төгрөгийг тойрогтоо хөрөнгө оруул хэмээн хуваарилсан нь xyлгай юм. Улс төрчид маш ёс зүйгүй байна. Төсвийн зардлыг танах шаардлагатай ч улс төрчид хөдлөхгүй байна.

-Та НӨАТ-ын буцаан олголтыг яагаад нэмэх ёстой гэж үздэг вэ?

Засгийн газар энэ гайхамшигтай системийг дутуу ашигладаг. Иргэдэд одоо 20 хувийг буцаан олгож байгааг 70-80 хувьд хүргэх боломжтой. Төр НӨАТ-аа буцаан авбал авлига байхгүй болно. НӨАТ-ын эцсийн хэрэглэгч нь иргэн, ААН, төр. Иргэнд НӨАТ-аас буцаан олгосон бол төрд өгч болно.

НӨАТ-ийн системээр ААНОАТ, АМНАТ-ыг төгөлдөршүүлж болно. Энэ системийг ойлгохгүй байгаа тул дараагийн тоглох симфонио “тоглохгүй” байна. Би нотыг нь бичиж өгье гээд байгаа юм. 2016 онд улсын хэмжээнд 1600 кассын машин байсан бол одоо 220 мянга болсон.

Хувийн компаниуд их хэмжээний хөрөнгө оруулалтыг энэ системд оруулсан. Кассаа сольсон, компьютер авсан, програм хангамжаа шинэчилсэн. Харин төрөөс 4 тэрбум төгрөг л гарсан. НӨАТ-аас анх 47 их наяд төгрөг тэмдэглэсэн бол одоо 97 их наяд төгрөг болсон. Эрдэс баялгаас орлого нь орж ирдэг болохоор Сангийн яам энэ системийг тоохгүй байна.

-Иргэдэд буцаан олгодог хоёр хувийг өсгөснөөр далд эдийн засгийг хумих уу?

Хумина. Далд эдийн засаг, xaр бизнест эргэлддэг мөнгийг, улс төрчдийн унацыг ил гаргахгүй гэсэндээ НӨАТ-ыг хөгжүүлэхгүй байна.

НӨАТ-ын сугалаа иргэдэд сэдэл өгөх зорилготой байв. Гэтэл үүнийг зогсоосон нь буруу. Эмнэлгүүд НӨАТ төлөгч биш боловч сугалааны дугаар өгдөг шүү дээ. Дахин бүртгэлгүй зах зээл бий болох нь. Энэ нь Б.Жавхлан сайдад л ашигтай байх.

Холбоотой мэдээ