Б.ЦОГТГЭРЭЛИЙГ УБТЗ ХНН-ИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР ТОМИЛУУЛАХЫГ ТӨМӨР ЗАМЧИД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-04-28 22:40:25

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэлийг УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүнээр томилуулах санал гараад буйг Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. 

Түүнийг уг албан тушаалд ажиллах мэдлэг, ур чадвар, ёс зүйн шаардлагыг хангахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэн хэрэв томилуулбал эрс эсэргүүцэн тэмцэнэ гэдгээ тус холбоо мэдэгджээ.

Түүнчлэн Монгол төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос уг асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан байна.




Холбоотой мэдээ